Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»Даамын шигшээ тоглолтын аваргууд тодорлоо
Спорт

Даамын шигшээ тоглолтын аваргууд тодорлоо

Урлаг Урлаг19/01/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
219f234ffd583e3af2dfdd9049f41667big5401280852015-01-19-13-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын даамын холбооны энэ оны анхны тэмцээн болох насанд хүрэгчдийн УАШТ-ий хагас шигшээ тоглолт Баянзүрх дүүргийн “Бадмаараг” төвд нэгдүгээр сарын 15-18-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд 18 аймаг, долоон дүүргийн эрэгтэй 66, эмэгтэй 42 даамчин оюунаа сорьсон юм.

Тэмцээний хагас шигшээ тоглолтын эрэгтэйчүүдийн ангилалд 66 даамчин өрсөлдсөнөөс гавьяат тамирчин, ОУХМ Д.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдийн ангилалд 42 даамчин өрсөлдсөнөөс их мастер М.Нямжаргал түрүүллээ. 

Тэмцээнд олон улсын цолтой 12 тамирчин оролцсоны дотор Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг, Д.Баттулга, М.Нямжаргал нарын гурван их мастер, дэлхийн залуучуудын аваргын хүрэл медальт Ц.Сүхбат, өсвөр үеийн дэлхийн аварга Г.Гэрэлболд, өсвөр үеийн дэлхийн аваргын мөнгөн медальт Г.Дүүрэнбилэг, Б.Мөнхжин нарын шилдэг тамирчид өрсөлдөв.
 

УАШТ-ий эхний есөн байрт шалгарсан даамчид ирэх гуравдугаар сард болох финалын тоглолтод оролцох эрхийг авсан. Тодруулбал, эрэгтэйчүүдээс Д.Эрдэнэбилэг, Д.Эрдэмбилэг, Б.Батжаргал, Б.Мөнхжин, Р.Манлай, О.Түвшинболд, Д.Ганболд, С.Даваадорж, Э.Энх-Эрдэнэ нар шалгарлаа. Эмэгтэйчүүдээс М.Нямжаргал, Ц.Энхцэцэг, Б.Түвшинзаяа, Г.Энхтуяа, Г.Хэрлэнмөрөн, Б.Нандинцэцэг, Ц.Энхтуяа, Б.Отгон-Эрдэнэ, Б.Нандин-Эрдэнэ нарын даамчин эрхээ авлаа. 

Эх сурвалж: mnb.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Спорт Урлаг

“Халиун” клубийн баг тамирчид 8 алт, 4 хүрэл, 11 хүрэл медаль хүртжээ

20/08/2026
Спорт Урлаг

Мөнгөнцоожийн Нандин-Эрдэнэ Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

07/07/2026
Спорт Урлаг

Азийн шилдэг Моторспортын эвентийн шагналт “Power Expo & Festival”-ийн зохион байгуулах багын ахлах, хөтлөгчдийг танилцууллаа

07/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Их говийн манаач”, “Хавтгай” төслүүдийг танилцуулна

25/08/2026

Холливуудын хамгийн өвөрмөц найруулагч Тим Бёртон 68 нас хүрлээ

25/08/2026

Н.Батцэцэг: Магтах, муулах хоёрт хэний ч амьдрал өөрчлөгдөхгүй

25/08/2026

“Сэтгэлийн Өнгө-3” үзэсгэлэн үргэлжилж байна

25/08/2026

С.Бямбын “Зогсоол” бүтээл Бусаны кино наадмаар дэлхийн нээлтээ хийнэ

25/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.