Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»Хакухо М.Даваажаргал хатуу сануулга авлаа
Спорт

Хакухо М.Даваажаргал хатуу сануулга авлаа

Урлаг Урлаг30/01/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
davaa0130-03484818532015-01-30-10-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

      Сүүлийн өдрүүдэд Монголчуудын магнайг тэнийлгэсэн баярт мэдээ монголын өнцөг булан бүрээр цуурай татуулж байна. Монгол бөх японы сумогийн ноён оргилд хүрсэн, монголчууд з саяулаа болсон зэрэг түүхэн үйл явдлууд яах аргагүй бидний сэтгэлийг огшоож байгаа. Гэтэл сүүлийн өдрүүдэд Хакухо М.Даваажаргалыг сумогийн холбооноос хатуу сануулга өглөө гэх мэдээ цахим ертөнцөөр цацагдах болжээ.

Мэргэжлийн сумогийн 2015 оны Хацу башёгийн 13 дахь өдрийн барилдаанд түүхэнд тэмдэглэгдэхүйц онцгой гайхамшигтай үйл явдал болж өнгөрсөн. Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга ёкозүна Хакухо М.Даваажаргал 33 дахь түрүүгээ хүртэж, монголчуудаа баярлуулсан сайхан мэдээ бий. Хацу башёгийн 13 дахь өдрийн барилдаанд М.Даваажаргал япон озэки Кисэносатотой барилдаж, зэрэг унасан хэмээн үзсэн юм. Ингээд шүүгч нар дэвжээн дээр хэлэлцэж, дахиж барилдуулахаар болсон.

Дахин барилдуулахад Хакухо өрсөлдөгчөө илт илүүрхэж түрж гаргаснаар 33 дахь түрүүгээ авч, гайхамшгийг бүтээсэн. Хакухо М.Даваажаргал гайхалтай бөх гэдгээ, үнэхээр төрсөн аварга гэдгээ нотлон харуулж чадлаа. 1500 жилийн түүхтэй Японы сумо бөхийн оргил амжилтыг эвдэж, гайхамшгийг бүтээж чадсан Монгол хүүгээрээ монголчууд бахархаж байгаа.

Гэтэл Японы Эзэн хааны цомыг 33 дахь удаагаа хүртэж, олныг баясгасан их аварга Хакvхо, түүний багш Миягино ояката нарт Сумогийн холбооны ерөнхийлөгч Китаноvми хатуу анхааруулга өгчээ.

Өөрөөр хэлбэл Сумогийн холбооны хурлын үеэр засуулууд тэр дундаа Хакvхогийн сүүлийн барилдааныг шүүсэн ояката нар “Аварга хүний буурь суурьгүй байна”, “Үндэсний спортыг юу гэж бодоод байна вэ” гэх зэргээр шүүмжилсэн байна.

Учир нь Хакvхо түрүүлснийхээ маргааш хэвлэлийн хурлын үеэр “Тэмцээний 13 дахь өдөр Кисэносатотой барилдаж ялчхаад байхад засуулууд зэрэг унасан гэж үзэж дахин барилдуулах шийдвэр гаргасан. Гэртээ хариад бичлэг үзэхэд ил тод би ялж байлаа. Жаахан хүүхэд ч үзээд ойлгохоор байхад засуулууд яагаад ингэж алдав. Дүрс бичлэгээр нягталсан хэр нь ийм шийдвэр гаргасанд үнэхээр харамсаж байна. Шүүгчид өмнө нь барилдаж явсан бөх байж, арай ч дээ. Дахиж ийм явдал бүү гараасай” гэж засуулуудыг шүүмжилсэн юм байна.

Мэдээллийн эх сурвалж  www.NEW.mn сайт : А.Ханд

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Спорт Урлаг

Ёкозүна С.Бямбасүрэн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Олимпийн эрх авсан тамирчдыг 10 сая төгрөгөөр шагнадаг УЛАМЖЛАЛАА Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэх үү

23/07/2024

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Бибер бухимдлаа илэрхийлэв

09/03/2026

Нэгэн эмэгтэй Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу хэд хэдэн удаа бууджээ

09/03/2026

Эмма Уатсон Мексикийн тэрбумтантай болзож байна

09/03/2026

Тимоти Шаламе балет, дуурийг “Хэн ч сонирхохоо больсон“ гээд шүүмжлүүлэв

09/03/2026

Бен Аффлекийн хиймэл оюуны компанийг “Netflix” худалдаж авчээ

09/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.