Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»T.O.P 39 нас хүрлээ
Дуу хөгжим

T.O.P 39 нас хүрлээ

Урлаг Урлаг04/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын “Bigbang” хамтлагийн экс гишүүн, реппер, жүжигчин T.O.P буюу Чой Сын Хён өнөөдөр 39 нас хүрч байна. Тэрбээр 1987 оны арваннэгдүгээр сарын 4-нд Сөүл хотод төрсөн бөгөөд энэ жил уран бүтээлийн замналынхаа 20 жилийн ойтой золгож буй юм.

T.O.P 2006 онд G-Dragon, Taeyang, Daesung, Seungri нарын хамт “Bigbang” хамтлагийн гишүүнээр дебютээ хийж, к-поп хөгжмийн ертөнцөд өөрийн өвөрмөц баргил хоолой, рэпийн хэв маягаараа танигдсан. Тэрбээр “Fantastic Baby”, “Bang Bang Bang”, “Haru Haru”, “Lies” зэрэг хамтлагийн олон хит дуугаар дэлхий даяарх сонсогчдын танил болсон билээ.

Мөн G-Dragon-той хамтран GD & TOP хослол байгуулж, 2010 онд хамтарсан цомгоо гаргасан. Харин 2013 онд “Doom Dada” нэртэй соло дуугаа танилцуулж, хөгжмийн өөрийн гэсэн өвөрмөц ертөнцийг бүрдүүлсэн юм.

Хөгжмөөс гадна жүжигчний карьераа амжилттай хөгжүүлсэн тэрбээр “71: Into the Fire”, “Commitment”, “Tazza: The Hidden Card” зэрэг кинонд тогложээ. 2024 онд “Netflix”-ийн “Squid Game” цувралын хоёрдугаар улиралд 230 дугаартай оролцогч, реппер Таносын дүрийг бүтээсэн нь түүний жүжигчний карьерын сүүлийн үеийн онцлох бүтээлүүдийн нэг болсон юм.

T.O.P 2023 онд “Bigbang” хамтлагаас албан ёсоор явснаа мэдэгдсэн. Гэсэн хэдий ч хамтлагийн гишүүдтэйгээ холбоотой хэвээр байгаагаа илэрхийлж, тэдний уран бүтээлийг дэмждэг гэдгээ өмнөх ярилцлагадаа дурдсан байдаг.

Харин 2026 онд тэрбээр 11 дуутай “Another Dimension” нэртэй анхны бүрэн хэмжээний соло цомгоо гаргаж, хөгжмийн салбарт эргэн ирсэн. Цомгийн “Studio54”, “Desperado” зэрэг дуунууд нь түүний шинэ уран бүтээлийн үеийг эхлүүлсэн бол наймдугаар сард “Stendhal Syndrome” дууныхаа клипийг танилцуулжээ.

Мөн энэ онд Японы Йокохама хотод “Re” нэртэй фэн уулзалт зохион байгуулж, ойролцоогоор 10 мянган шүтэн бишрэгчтэйгээ уулзсан байна.

Түүний төрсөн өдрийг тохиолдуулан Сөүл хотын Каннам дүүрэгт фенүүд нь тусгай кафе тохижуулжээ. T.O.P арваннэгдүгээр сарын 2-нд жүжигчин Нанатай хамт уг кафед гэнэтийн байдлаар зочилж, фенүүдийнхээ бэлдсэн мэндчилгээ, бэлгүүдтэй танилцсан байна.

Ийнхүү “Bigbang” хамтлагийн нэгэн үеийн өнгө төрхийг тодорхойлж байсан T.O.P 39 насныхаа төрсөн өдрийг угтаж, соло уран бүтээл болон жүжигчний карьераа үргэлжлүүлж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойд зориулсан “Норсон зүрх” мюзикл арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болно

04/11/2026
Дуу хөгжим Урлаг

“Жаргаагүй нар” түүхэн, эмгэнэлт жүжгийн дууг дуучин Michelle дуулжээ

04/11/2026
Дуу хөгжим Урлаг

Seryoja “Хэт их хайр” уран сайхны киногоор жүжигчний дебютээ хийнэ

03/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Риз Уизерспуны номын клуб 2026 оны онцлох 11 номоо танилцуулжээ

04/11/2026

T.O.P 39 нас хүрлээ

04/11/2026

“Түүний буруу” сэтгэлзүйн драмыг дахин толилуулна

04/11/2026

Монголын уран бүтээлчид Азийн урлагийн тайзнаа

04/11/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойд зориулсан “Норсон зүрх” мюзикл арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болно

04/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.