Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Sarantuya -Tsagaan shono – Сарантуяа- Цагаан шөнө
Дуу хөгжим

Sarantuya -Tsagaan shono – Сарантуяа- Цагаан шөнө

Урлаг Урлаг21/05/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ширхэг ширхэгээр будран хаялах цасан ширхэгүүд
Сэвшин үлээх өвлийн салхи нь намуухан дулаахан
Сэтгэл хүртэл нэг л хачин тайван жаргалтай
Шинэ жилийн цагаан шөнө дулаахан амгалан

Өнгө өнгөөр анивчих хотын гудамжаар
Өвлийн улирал гэрэл нэмэн саруулхан гэгээтэй
Уйтгар үргээх хосын инээд дүүрэн баясалтай
Учралын цагаан шөнө дөлгөөхөн намуухан

Ширхэг ширхэгээр будран хаялах цасан ширхэгүүд
Сэвшин үлээх өвлийн салхи нь намуухан дулаахан

Цав цагаахан цасан ширхэгүүд нь дээрээс зөөлхнөөр
Цантах цонхыг шүргэнхэн аажмаар бударна
Алаг үрс нь ногоохон гацуурханаа чимээд
Аз жаргалын цагаан шөнө ариухан жаргалтай
Алаг үрс нь ногоохон гацуурханаа чимээд
Аз жаргалын цагаан шөнө ариухан жаргалтай

Дун цагаанаараа гялтганах шинэ жилийн шөнө
Дурласан сэтгэл догдлуулаад нэгийг бодуулна
Дуу хуурын аялгуу хаа ч юм сонсогдоод
Шинэ жилийн цагаан шөнө дулаахан жаргалтай
Дуу хуурын аялгуу хаа ч юм сонсогдоод
Шинэ жилийн цагаан шөнө дулаахан жаргалтай

Үг: Ү.Хүрэлбаатар
Ая: Л.Балхжав

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS хамтлаг 15 удаагийн тоглолтоороо 840 мянган үзэгчийг татжээ

01/06/2026
Дуу хөгжим Урлаг

Монголын балетын үндэсний VI уралдаан товлогдлоо

01/06/2026
Дуу хөгжим Урлаг

“ХУУР” хөгжмийн наадам энэ жилийн шинэчлэлүүдээ зарлалаа

29/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

IU-г доромжилж сэтгэгдэл бичсэн иргэн тэнсэн харгалзах ял авчээ

01/06/2026

Сталины дарсны цуглуулгыг дуудлагаар худалдаална

01/06/2026

“Backrooms “ кино албан ёсоор нээлтээ хийлээ

01/06/2026

BTS хамтлаг 15 удаагийн тоглолтоороо 840 мянган үзэгчийг татжээ

01/06/2026

Артур хааны тухай гар бичмэлийг дуудлагаар худалдана

01/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.