Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Sarantuya -Tsagaan shono – Сарантуяа- Цагаан шөнө
Дуу хөгжим

Sarantuya -Tsagaan shono – Сарантуяа- Цагаан шөнө

Урлаг Урлаг21/05/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ширхэг ширхэгээр будран хаялах цасан ширхэгүүд
Сэвшин үлээх өвлийн салхи нь намуухан дулаахан
Сэтгэл хүртэл нэг л хачин тайван жаргалтай
Шинэ жилийн цагаан шөнө дулаахан амгалан

Өнгө өнгөөр анивчих хотын гудамжаар
Өвлийн улирал гэрэл нэмэн саруулхан гэгээтэй
Уйтгар үргээх хосын инээд дүүрэн баясалтай
Учралын цагаан шөнө дөлгөөхөн намуухан

Ширхэг ширхэгээр будран хаялах цасан ширхэгүүд
Сэвшин үлээх өвлийн салхи нь намуухан дулаахан

Цав цагаахан цасан ширхэгүүд нь дээрээс зөөлхнөөр
Цантах цонхыг шүргэнхэн аажмаар бударна
Алаг үрс нь ногоохон гацуурханаа чимээд
Аз жаргалын цагаан шөнө ариухан жаргалтай
Алаг үрс нь ногоохон гацуурханаа чимээд
Аз жаргалын цагаан шөнө ариухан жаргалтай

Дун цагаанаараа гялтганах шинэ жилийн шөнө
Дурласан сэтгэл догдлуулаад нэгийг бодуулна
Дуу хуурын аялгуу хаа ч юм сонсогдоод
Шинэ жилийн цагаан шөнө дулаахан жаргалтай
Дуу хуурын аялгуу хаа ч юм сонсогдоод
Шинэ жилийн цагаан шөнө дулаахан жаргалтай

Үг: Ү.Хүрэлбаатар
Ая: Л.Балхжав

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Bruno Mars ирэх тавдугаар сард Хонконгод дөрвөн тоглолт хийнэ

27/08/2026
Дуу хөгжим Урлаг

Бритни Спирсийн намтарчилсан киноны зохиол бичигдэж байна

26/08/2026
Дуу хөгжим Урлаг

Барри Манилоу аялан тоглолтоо түр завсарлалаа

26/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Комедиан М.Баяржаргал ахмад тамирчин Ц.Раднаад Хайнаньд хосоороо аялах эрх бэлэглэнэ гэв

28/08/2026

“Маск” продакшны “Сүүлчийн шилийн сайн эрс” киноны нээлт есдүгээр сарын 9-нд болно

28/08/2026

“The Tonight Show Mongolia” нэвтрүүлэг “ContentAsia Awards”-ын шилдгээр шалгарлаа

28/08/2026

“Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээр “Александринский” олон улсын наадмыг нээнэ

28/08/2026

Монголын баг дэлхий судлалын олимпиадаас нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ

28/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.