Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Хакухо М.Даваажаргалд “Монгол Улсын соёлын элч” өргөмжлөл гардууллаа
Оддын амьдрал

Хакухо М.Даваажаргалд “Монгол Улсын соёлын элч” өргөмжлөл гардууллаа

Урлаг Урлаг10/02/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hakuho1852490922015021008557652909292015-02-10-09-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын иргэн, Японы сүмо бөхийн 69 дэх Их аварга, Мөнхбатын Даваажаргалыг Монгол Улсын Соёлын элчээр томилж, гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа Япон улсын Токио хотноо боллоо.

“М.Даваажаргал нь Монгол Улсыг хилийн чанадад сурталчилах, соёл, урлаг, түүх, спорт, хүмүүнлэг, шинжлэх ухааны салбарын хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байх юм. Түүнийг эдгээр үүргээ хэрэгжүүлэхэд нь бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлэх аливаа этгээдэд талархах болно” хэмээсэн өргөмжлөлийг тус улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Чимидийн Сайханбилэг Хакухо М.Даваажаргалд гардуулан өглөө. Мөн соёлын элчийн ажлаа гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлэх 33 дугаар бүхий дипломат паспортыг гардууллаа.  

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ ёслолын үеэр,

-Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар гадаад дахь анхны айлчлалаа хийж байна. Мөн Монгол Улс Эдийн засгийн түншлэлийн анхны гэрээг байгуулах гэж байна. Энэ айлчлалын чимэг болсон бас нэг арга хэмжээ нь энэ юм. Хакухо Даваажаргал аварга бол хүнд, хэцүү спортын энэ ертөнцөд хөл тавьсан анхны өдрөөсөө хойш хоёр орны соёлын элч хэмээх энэ ажлыг өдөр тутамд хийж, сурталчилж ирсэн их аваргуудын маань нэг юм. Монгол Улсын Засгийн газар түүний энэ нөр их хөдөлмөрийг үнэлж, ийм цол олгож байна. Монгол Улсын соёлын элч өргөмжлөлийг анд удаагаа монгол хүн авч байна.

Өнөөдөр Японы ард түмэн манай Даваажаргалаар монголчуудыг, монгол хүний гайхамшигт авъяас сүр хүчийг мэдэрч байгаа. Монголын залуучууд ч гэсэн Японы шилдэг тамирчдаар бахархдаг. Хоёр улсын хоорондын харилцааг зөвхөн улстөрч, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хөгжүүлдэггүй, ард түмнээс төрсөн эгэл жирийн хөвгүүд, охид, агуу аваргууд хөгжүүлдэг юм гэж хэллээ.

Мөн хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах, хүн хоорондын нандин харилцаа, ойлголцлыг бий болгох ажлыг хийж яваа, сүмогийн бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоосон гавьяат тамирчин М.Даваажаргалд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, спортод нь өндөр амжилт хүслээ.

Монгол Улсын соёлын элч М.Даваажаргал,

-Эх орныхоо соёлын элчээр томилогдсондоо баяртай байна. Улам сайн барилдаж, амжилтаа ахиулна.

Би азтай хүн. Монгол улсад төрж, өсч, Япон улсад өдий зэрэгтэй яваа минь сүмод барилдаж байгаагийн минь хүч юм. Хоёр орныхоо гүүр болж, зүтгэх болно гэж хэллээ. 

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Инстаграмын одод дагагчдаа алджээ

21/05/2026
Оддын амьдрал Урлаг

Захара Жоли диплом гардах ёслол дээрээ Брэд Питтийн овгийг дахин ашигласангүй

21/05/2026
Оддын амьдрал Урлаг

Ким Кардашъяны “Skims” брэндийн дотуур хувцасны ачаанд кокаин нуусан жолоочид 13 жилийн хорих ял оноожээ

19/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Инстаграмын одод дагагчдаа алджээ

21/05/2026

Захара Жоли диплом гардах ёслол дээрээ Брэд Питтийн овгийг дахин ашигласангүй

21/05/2026

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дахин үзэгчдийн хүртээл болно

21/05/2026

Их найрагчийн гэргий хандив өргөлөө

21/05/2026

“Амьд байхыг хориглоно” бол бодит явдлаас сэдэвлэн кино шиг бичигдсэн зохиол

21/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.