Монгол Улсын Ардын жүжигчин, Морин хуурын чуулгын уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач, Соёл, урлагийн их сургуулийн хүндэт профессор урлаг соёлын нэрт зүтгэлтэн Цэндийн Батчулуун 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдөр өвчний улмаас таалал төгслөө.
Алдарт хуурч Цэндийн Батчулуун нь 1952 оны 4 дүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод төрж, 1971 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд их хуурч Г.Жамъянгийн удирдлага дор суралцан орчин цагийн мэргэжлийн анхны хуурчдын нэг болж, монгол үндэсний урт, богино дуу, дэлхийн болон шинэ цагийн үндэсний хөгжмийн зохиолчдын морин хуур найрал хөгжимд зориулсан олон арван бүтээлийг гоцлон хөгжимдөж, Монголын үндэсний олон нийтийн радиогийн алтан сан хөмрөгт үлдээсэн гарамгай хуурч юм.
Ц.Батчулуун нь 1971 оноос өнөөг хүртэл мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, Монгол үндэсний морин хуур хөгжмийг дэлхий дахинаа таниулах, ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн шилдэг дээжсээр бүртгүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн, үндэсний болон гадаад орны 100 гаруй хуурчдыг сурган мэргэшүүлж, морин хуурын өвлөн уламжлуулах үйлсэд томоохон хувь нэмрээ оруулсан алдарт багш юм.
Тэрбээр 1992 онд анх удаа морин хуурын чуулгыг үүсгэн байгуулж, морин хуурыг монгол гэрийн хоймроос, дэлхийн улс түмэн, НҮБ-ын өндөр тайзнаа эгшиглүүлсэн урлагийн авъяас ухаан төгөлдөр зүтгэлтэн байлаа.
Ц.Батчулууны үүсгэн байгуулж, өсгөн бойжуулсан Морин хуурын чуулга өвөг дээдсийнхээ уламжлан үлдээсэн үнэт өв санг тосон авч, хүн төрөлхтний хөгжмийн дэвшил бүхнийг шингээн багтаасан онцгой хамтлаг болсноороо үндэснийхээ төдийгүй дэлхийн хөгжмийн урлагт шинэ өнгө төрх нэмж чадсан юм.
Монгол Улсын төр алдарт хуурчийнхаа авъяас зүтгэлийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээсэн байна.Түүний гавъяат үйлсийг хилийн чандад ч хүлээн зөвшөөрч Азийн хөгжмийн соёлд оруулсан онцгой хувь нэмэр хэмээн тэмдэглэж Япон Улсын Эзэн хааны зарлигаар, “Мандах нар” одонгийн Сарнай цэцгийн хэлбэрт товч бүхий ”Нарны алтан уяа” одонгоор шагнаж байжээ.
Монголчууд бидний оюун сэтгэл, оршин тогтнохын эгшгэн дуулал болсон морин хуурынхаа төлөө насан туршдаа зүтгэж явсан Цэндийн Батчулууны итгэл сэтгэл, алдар гавъяа, бүтээл туурвил мөнхөд дуурсагдаж байх болно.
Ц.ЭЛБЭГДОРЖ, З.ЭНХБОЛД, Ч.САЙХАНБИЛЭГ, Д.БАТЦОГТ, Л.ГАНТӨМӨР, Д.БАТТУЛГА, Э.БАТ-ҮҮЛ, Б.ТУЛГА
Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг
УИХ-ын дарга З.Энхболд
НББХорооны дарга Д.Батцогт
БСШУ-ны сайд Л.Гантөмөр
БСШУ-ны дэдсайд Б.Тулга
БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар
БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ
БСШУЯ-ны ТЗУГазрын дарга Л.Цэдэвсүрэн
БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр
Улсын филармонийн дарга Ч.Даваасүрэн
ХБКоллежийн захирал Д.Эрдэнэбат
Улсын филармонийн уран сайхны удирдагч Н.Бүтэнбаяр,
Монгол Улсын ардын жүжигчин А.Хайдав, Л.Цогзолмаа, Н.Жанцанноров, Х.Уртнасан, Б.Зангад, П.Хаянхярваа, Ч.Шархүүхэн, Ш.Чимэдцэеэ, А.Нэргүй, А.Долгор, Б.Жавзандулам, Д.Самбуу, Ч.Мөнхшүр, А.Энхтайван, Ч.Батсайхан, М.Баярмагнай, А.Дашпэлжээ, Г.Жигжидсүрэн,
БСШУЯам
Улсын филармони,
Хөгжим бүжгийн коллеж
Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга,
Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газар
Дуурь бүжгийн эрдмийн театр
Улсын драмын эрдмийн театр
Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга
Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга
Монголын урлагийн зөвлөл
Монголын Урлагийн ажилтны холбоо
Монголын хөгжмийн зохиолчдын холбоо
Морин хуурын төв
Морин хуурын нийгэмлэг
Дэлхийн морин хуурын холбоо
Хүүхэлдэйн театр
Мамба дацан
www.Urlag.mn