Японы мэргэжлийн сүмод 33 тэмцээнд түрүүлэн бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоосон ёкозүна Хакухо М.Даваажаргалд хөдөлмөрийн баатар цол олгохыг уриалсан билээ. Тэгвэл энэ уриалгын дагуу сар шинийн баяраар хөдөлмөрийн баатар цол олгоохоор болсон билээ. Энэхүү баярт мэдээг ёкозүна Хакуход өөрт нь дуулгажээ. Тэрбээр энэ талаар сонсоод “Эцэг, хүү хоёр хөдөлмөрийн баатар болж байгаа анхны тохиолдол болж байгаа гэж сонссон. Би үнэхээр аз жаргалтай байна” хэмээжээ.
Эх сурвалж: mminfo.mn