Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Жүжигчин Амбий буюу Ц.Батхуяг МУГЖ цолоор энгэрээ мялаана
Одод

Жүжигчин Амбий буюу Ц.Батхуяг МУГЖ цолоор энгэрээ мялаана

Урлаг Урлаг16/02/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6b3a1c7a109e4598original7544386972015-02-16-10-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хошин урлагийн гавьяат цолтон тун удахгүй нэгээр нэмэгдэх нь гэсэн таатай мэдээ сар шинийн баяр ойртсон энэ өдрүүдэд тун хүчтэй тархаж байна.  Тэрхүү шуугианы эзэн бол ард түмэндээ “Амбий” хэмээх нэрээр хүндлэгдсэн жүжигчин Ц.Батхуяг юм.

Уншигч, үзэгчид маань Амбийг аль хэдийн “Гавьяат” болсон хэмээн боддог. Гэвч авьяаслаг жүжигчин маань СТА цолтнуудын нэг хэвээрээ л байгаа юм. Түүнийг мэргэжил нэгтнүүд, хошин урлагийнхан нь “Гавьяат” цолонд тодорхойлоод байгаа аж. Тэрбээр сүүлийн жилүүдэд хошин урлагийн тоглолтод үзэгдэх нь ховордсон ч дэлгэцийн бүтээлүүдэд чамгүй амжилттай яваа билээ.

 Нээлтээ хийгээд удаагүй ч  ашиг орлогоороо тайз дэлгэцийн бүтээлүүдийг тэргүүлэх болсон “Танхай тээгч”, “Тютю”,  “Содура” зэрэг кинонд аль хэдий нь гол болон туслах дүрүүдийг бүтээгээд амжсан байна.

Жүжигчин Амбийгийн аав нь насаараа Дорнод аймгийн театрын тайз чимэглэлийн эрхлэгч хийсэн нэгэн. Тиймээс ч Амбий нь урлагийн гэрт өсч, хүмүүжсэн цаанаасаа л урлагаар “өвчлөх” хувьтай нэгэн байж.

“Амбий” гэдэг нэрийн тухайд, бага байхад хүмүүс өхөөрдөөд “Памбий” гэж дууддаг байсан бөгөөд энэ нь явсаар “Амбий” гэх хоч болсон гэдэг. Түүний хувьд угаас хөдөлгөөнтэй нэгэн байж. Бага залуудаа автомашины наймаа хүртэл эрхэлдэг байсан гэж найзууд нь дурсдаг. Автомашины бизнес эрхлэх хугацаандаа “хамгийн түрүүнд мөнгөтэй болвол байр л авах юмсан” гэж мөрөөдөж байсан тухайгаа өөрөө ярьсан байдаг. Тэгвэл энэ мөрөөдөл нь биелж өнөөдөр “Japan town” хороололд амьдарч байгаа юм.
 Мөн  Амбийг “Шинэ үе” продакшнийг байгуулж байсан анхдагчдын нэг гэдгээр нь үзэгчид андахгүй .

Эх сурвалж: Arslan.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Помпейн балгасанд хүмүүс эргэн ирж амьдарч байсныг тогтоожээ

09/08/2025

Диана гүнжийн торгон даашинзыг дуудлагаар худалджээ

09/08/2025

“T-ara” хамтлаг “Re/verse” тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ

09/08/2025

“Disney” компани “Hulu” платформыг бүрмөсөн хаах шийдвэр гаргажээ

08/08/2025

Монголын тухай зурсан зургаараа уралдаад түрүүлсэн япон хүүхдүүд манайд аялж байна

08/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.