Румыний гэрэл зурагчин Михаела Норок дэлхийн 37 орноор аялж үзэсгэлэнт бүсгүйчүүдийн зургийг даржээ. Таван хэлээр чөлөөтэй харилцдаг тэрбээр гэрэл зургийн гайхалтай нэгэн төслийг эхлүүлсэн нь “The Atlas of Beauty” юм.
Михаела Норокийн хувьд гоо сайхан гэдэг байгалиас заяасан тэр л төрхөөрөө, өөрийнхөөрөө байгаа байдлыг илэрхийлдэг гэж үздэг. Энэ ч утгаараа ертөнц дэлхий түүний хувьд бүхэлдээ гоо сайхан байдаг. Тэрбээр хүн бүрт өөрийн гэсэн давтагдашгүй чанар байдаг учир та бид бүгдээрээ үзэсгэлэнтэй хэмээжээ.
Эх сурвалж: Playskull.mn