Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын хүүхдийн ордны салбар дугуйланг байгуулна
Нийгэм

Монголын хүүхдийн ордны салбар дугуйланг байгуулна

Урлаг Урлаг19/03/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4b45853a93169c08big5840557242015-03-19-10-22[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монголын Хүүхдийн ордны бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/199 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сургуулиас гадуурхи сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор  Монголын Хүүхдийн ордны салбар дугуйланг Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд байгуулж ажиллуулахаар боллоо. Монголын Хүүхдийн ордны салбар дугуйланг байгуулах болсонтой холбогдуулан 109 хүний шинэчилсэн бүтэц хүний орон тоог  батлав.
Бүтэц орон тоог шинэчлэн баталсны дагуу шинээр ажиллах багш нарын цалин, салбар байгууллагын урсгал зардлыг 2015 оны Монголын хүүхдийн ордны батлагдсан төсвөөс санхүүжүүлж, хяналт тавьж ажиллахыг НЗДТГ – ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, шинээр байгуулагдах салбаруудад ажиллах багш нарыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллахыг Монголын Хүүхдийн ордны захиралд даалгалаа. Мөн салбар дугуйлангийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026

Дахиад л би Зиловын тухай бодох нь…

26/03/2026

Зураач О.Энхтайван бие даасан ес дэх “Би үгүй” үзэсгэлэнгээ дэлгэнэ

26/03/2026

Оюун билгийн бэлгэдэл, төгс гэгээрэлд хүрэхийг даатгагч шүтээн хадгалагдаж байна

26/03/2026

“Spider-Man: Brand New Day” киноны трейлер түүхэн дээд амжилт тогтоов

25/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.