Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Софокл “Эдип хаан” эмгэнэлт жүжиг тайзнаа амилна
Уртын дуу

Софокл “Эдип хаан” эмгэнэлт жүжиг тайзнаа амилна

Урлаг Урлаг28/03/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-1-6382618089532015-03-23-10-40[www.urlag.mn]2982429122015-03-28-11-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  УДЭТ-ын уран бүтээлчид алдарт Софокл “Эдип хаан” сонгодог драмын жүжигийг энэ сарын 28, 29-ны өдөр 16:00 цагаас тайзнаа амьдруулахаар болжээ. Европын зарим оронд эрэгтэй хvvхэд эхдээ сайн байхыг муу ёр хэмээн vзэх нь бий. Үvний учир нь эртний Грекийн “Эдип” хэмээх домгоос vvдэлтэй бөгөөд vvнээс vндэслэн эртний Грекийн суут зохиолч Софокл 94 насандаа “Эдип” жvжгээ туурвижээ.

    Манай нэрт зохиолч Э.Оюун энэ жvжгийг орос хэлнээс орчуулан 1979 онд хэвлvvлсэн нь одоо олдохуяа бэрх номын нэг болжээ.  "Эдип хаан" жvжгийг өмнө нь манай тайзнаа 42 жилийн өмнө ЗХУ-ын найруулагч найруулан тавьж байсан тvvхтэй юм. Жvж-гийн нэгэн онцлог нь нэгэнтээ Монголдоо найруулан тавьж буйн учир vндэснийхээ хувцсыг өмсч, Монгол төрх, аж амьдрал руугаа ойрхон харуулахыг зорьсон юм билээ.

   Энэ нь ч магадгvй vзэгчдэд ойлгоход дөхөм байгаа байх. Энэхvv жvжиг нь байгаль, анагаах ухаан, төрт ёс, гоо зvй, сэтгэл судлал зэргийг агуулсан дэлхийн сонгодог урлагийн cop бvтээл юм. 

Эцгийгэ хөнөөж эхтэйгээ нөхцсөн эмгэнэлт хувь тавилан

   Жvжигт Фив хотын хаан мөд төрөх хvvгийнхээ хойчийн хувь заяаг урьтаж мэдэхээр нэгэн мэргэн төлөгчид очиж асуухад, "Эцгээ хөнөөж, эхтэйгээ ханилан суух муу заяаны vр төрнө" гэсэн учир хvvг төрмөгц хээр хаяна. Гэтэл тэр хvvг нэгэн малчин олоход нь Коринфийн хаан vрчилж аваад Эдип гэж нэр өгчээ. 

   Эдип хvv баатар эр болж нэгэн удаа Фив хот руу явахад замд нь таарсан дээрэлхvv өвгөнийг санамсаргvй тохиолдлоор хороон, цааш явтал хамаг амьтныг аюулд унагасан гэгч тэрсvvд амьтан хотын дэргэд бий болсныг мэдээд, тvvнийг дарж ялахад Фив хотынхон Эдипийг хаан ширээнд залж, өөд болсон хааныхаа бэлбэсэн хатантай гэрлvvлжээ. 

   Vvнээс олон жилийн хойно Эдип бvх vнэнийг мэдэн, уй гашууд дарагдан нvдээ сохлон, эх нь амиа хорлож буйгаар төгсдөг. Эл зохиолд хvмvvсийн дотоод ертөнцийг учир шалтгааны нарийн дарааллын дагуу чадамгай нээж, хvний амьдрал хувирамтгай, хvн өөрт заяасан хувь тавилангаасаа хаашаа ч зайлж чаддаггvй гэсэн санаа гаргасан бол жvжигтээ бие биедээ харш vзлийг барьсан хvчирхэг хоёр хvний vзэл санааны мөргөлдөөнийг гарамгай гарган тавьжээ. Тиймээс ч энэ жvжгийг судлаачид "эмгэнэлт жvжгийн сонгомол загвар" гэж нэрлэдэг байна. 

 

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025

Академич хэргэм хүртээв

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.