Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Хошин урлаг нийтийн дуучдын хамтарсан тоглолт” ёслол төгөлдөр болж өндөрлөлөө
Уртын дуу

“Хошин урлаг нийтийн дуучдын хамтарсан тоглолт” ёслол төгөлдөр болж өндөрлөлөө

Урлаг Урлаг02/04/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
396404642042015-04-02-16-50[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Урлагийн мэдээ мэдээллийн төрөлжсөн сайт болох урлаг.мн сайтын хамт олон монголын сэтгүүл зүй болоод урлагийн салбарт хүчин зүтгэсний 5-н жилийн ойн хүрээндээ томоохон хэмжээний 3 дахь тоглолтоо зохион байгуулаад байгаа бөгөөд өчигдөр буюу олон улсын инээдмийн баярын өдрөөр хошин урлаг, нийтийн дуучдын хамтарсан тоглолтыг Монгол бөхийн өргөөнөө ёслол төгөлдөр зохион байгуулж дууслаа.

    Бидний тоглолтонд Монголын урлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчид ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан уран бүтээлээ толилуулж үзэгчдийн сэтгэлийг огшоогоод авсан юм. Тоглолтыг монголын хошин урлагийн "Мөрөөдлийн театр" хамтлаг өөрсдийн шилдэг үзүүлбэрээрээ нээсэн бол МУГЖ Д.Галсантогтох лимбэ хөгжмөөр хөгжимдөн өөрийн алиа хошин зангаараа үзэгчдийг байлдан дагуулж чадсан бөгөөд үргэлжлүүлэн МУГЖ Б.Туяа, МУГЖ Б.Чаминчулуун, МУГЖ Эрдэнэ-Бат, МУГЖ У.Далантай МУГЖ С.Эрдэнэцэцэг зэрэг уран бүтээлчид өөрсдийн шилдэг гэсэн уран бүтээлүүдээ дарааллан толилуулсан нь үзэгчдийг ёстой л нэг огшоож байсан юм.

  Тоглолтын бас нэгэн сэтгэл хөдөлгөсөн хэсэг нь Монголын урлагт бүхий л амьдарлаа зориулж Монгол улсын гавъяат жүжигчин хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаалгуулаад удаагүй байгаа ард түмний хайртай дуучин МУГЖ Н.Төмөрхуяг хүрэлцэн ирж өөрийн хит болсон уран бүтээлийг гитар хөгжмийн хамт эгшиглүүлсэн явдал байсан юм.

  Ийнхүү бидний 5-н жилийн ойн хүрээнд зохион байгуулсан "Хошин урлаг нийтийн дуучдын хамтарсан тоглолт" танхим дүүрэн үзэгчдийн халуун алга ташилтан дор болж өндөрлөлөө.

  Энэ хугацаанд бидний хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэлтэй хамт байж монголын урлагийн болоод сэтгүүл зүйн түүхийг хамтдаа бичилцсэн бүх хүмүүсдээ талархаж буйгаа илэрхийлье.

 Урлагийн тэнгэр өнөд ивээж явах болтугай… 

 photo 26_zpsmup5tqwv.jpg

  photo 23_zpshmmflu9e.jpg  photo 32_zpshtg3024n.jpg  photo 21_zpszwnq2g47.jpg  photo 38 4_zpsjtpafted.jpg   photo 39_zpslglgscca.jpg  photo 31_zpsjm6ist1o.jpg  photo 28_zpsbwqnrzms.jpg  photo 29_zpsuvo7m119.jpg  photo 30_zpsuxckxlqn.jpg  photo 27_zpsaal0oj0o.jpg  photo 33_zpspmgkas5v.jpg  photo 25_zpszg5eisiw.jpg  photo 24_zpsry3kwr6d.jpg  photo 37 8_zpsuo2sm95x.jpg  photo 37 7_zps8ny4wr1n.jpg  photo 37 6_zps3yuksfdr.jpg  photo 22_zpsykxtnw05.jpg  photo 20_zpstb3iwhmz.jpg  photo 38 1_zps5doetajy.jpg  photo 17_zpss5whrjbg.jpg  photo 19_zpsxs8rxkhp.jpg  photo 18_zpsg9oixhn1.jpg  photo 16_zpsh0wlbap3.jpg

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Том Круз кино урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Оскарын шагнал хүртэнэ

19/06/2025

Дуурийн дуучин Э.Амартүвшин Италийн алдарт дарсны нүүр царай боллоо

19/06/2025

Азийн соёлын “ODASIS” хөтөлбөрийн тоглолт боллоо

19/06/2025

“Boston Dynamics”-ын роботууд “Авьяаслаг Америкчууд”-ын тайзнаа бүжиглэв

19/06/2025

Ж.Вердийн “Макбет” дуурийг ганцхан удаа тоглоно

19/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.