Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Венецийн 56-р олон улсын дүрслэх урлагийн Биенналь” -д Монгол улс анх удаа оролцоно
Уртын дуу

“Венецийн 56-р олон улсын дүрслэх урлагийн Биенналь” -д Монгол улс анх удаа оролцоно

Урлаг Урлаг08/04/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
159339-06042015-1428277756-754075121-aiweiwei-german-pavilion-venice-art-biennale-designboom-01_(1)9265878822015-04-08-09-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1895 оноос хойш хоёр жил тутамд зохиогдон ирсэн, дэлхийн дүрслэх урлагийн салбарт хамгийн нэр хүндтэй Венецийн олон улсын биеннальд Монгол улс анх удаа оролцох гэж байна. 

Дүрслэх урлагийн салбарын сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлогч Венецийн биеннальд дэлхийн олон орны хамгийн авъяаслаг уран бүтээлчид 100 гаруй жилийн туршид үзэсгэлэнгээ хамтдаа гаргаж,ирсний дотор Густав Климт, Салвадор Дали, Жорж Брак, Антонио Тапиез, Пикассо, Йоко Оно, Ай Вей Вей зэрэг олон зуун алдартнууд багтдаг.  

Монголын улсыг оюунлаг талаас нь харуулах боломжийг олгосон энэхүү наадамд анх удаа оролцох уран бүтээлчдийн шалгаруултад дотоодын болон олон улсын шүүгчдийн баг бүрэлдэхүүн ажиллаж Тогмидшийрэвийн Энхболд, Энхийн Үнэн нарыг сонгосон байна. 2015 оны 5-р сарын 9-өөс 11-р сарын 22-ныг хүртэл Италийн Венец хотноо нээлттэй байх Монгол улсын павильонд эдгээр уран бүтээлчдийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлж олон нийтийн хүртээл болгох юм.  

Венецийн биенналийн хүрээнд зохион байгуулагддаг үзэсгэлэнгүүд нь Олон улсын үзэсгэлэн, Үндэсний Павильон, Дагалдах арга хэмжээ гэсэн 3 хэсгээс бүрддэг.

Энэ жил дэлхийн 89 орон өөрийн павильоныг нээн оролцох ба анх удаа оролцож буй 5 орны тоонд Монгол улс багтаж байна.

Олон улсын үзэсгэлэнгийн ерөнхий куратороор Нигер гаралтай Америкийн урлаг судлаач, яруу найрагч, зохиолч, куратор, Оквуй Энвезор уригдан оролцож байна. Олон улсын үзэсгэлэндээ Оквуй 136 уран бүтээлчийг урин оролцуулж All the World’s Futures үзэсгэлэнгээ Венецийн Жардини, Арсеналд гаргах гэж байна. Тэрээр Венецийн биеннальд сонгогдсон анхны африк гаралтай куратор бөгөөд Нью Йорк, Мюнхенд ажилладаг, 2011 онд Арт Ревью-ээс хийсэн судалгаагаар дүрслэх урлагийн салбарын дэлхийн хамгийн хүчтэй 100 тоглогчдын жагсаалтын 52-т бичигдэж байв  

Дэлхийд нэр хүндтэй урлагийн байгууллагууд дагалдах арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг ба энэ удаад 44 төрлийн арга хэмжээ батлагдаж Венец хотын олон дүүрэгт тархан үзэсгэлэнгүүд нь гарах аж. 

Монгол уран бүтээлчдийг Венецийн Биеннальд оролцуулах төслийг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын ивээл дор Монголын Орчин Үеийн Урлагийг Дэмжих Холбоо (МОҮУДХ) зохион байгуулж байна. МОҮУДХ нь Монгол улсад дүрслэх урлагийн салбарыг хөгжүүлэх, уран бүтээлчдийг дэмжих, эх орондоо болон олон улсад таниулах, олон нийтийн урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг

Монгол улсыг дүрслэх урлагаар дамжуулан дэлхийд таниулах энэхүү үйлсэд Монголын бизнесийн салбарынхан  УРЛАГ – ХӨГЖЛИЙН ЗӨВ ХӨШҮҮРЭГ – ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА уриан дор нэгдэн ажиллаж байна.

Ерөнхий ивээн тэтгэгч:

  • Мон-Уран компани

Ивээн тэтгэгчид:

  • Алтай констракшн
  • Эко констракшн
  • Turkish Airlines
  • Tуушин групп
  • Эм Си Эс групп
  • Делоитт Онч Аудит ХХК
  • Макс групп
  • Отгон Холдинг
  • Хас Банк
  • Аrd Holding
  • United Colors of Benetton
  • Steppe Linк
  • Мөнхийн үсэг
  • Terrazza Lounge
  • Interconsulting Group
  • New Media Group
  • Төгөлдөр сан
  • Петровис ХХК

 

Хэвлэл мэдээллийн хамтрагчид:

  • Монголын Урлагийн Зөвлөл
  • МҮОНРТВ
  • UBS Телевиз
  • BloombergТелевиз
  • Өнөөдөр сонин
  • Засгийн газрын мэдээ
  • Гэрэг сэтгүүл
  • Among Mongolia
  • Гоодаль сэтгүүл

   

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.