Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Hunnu music festival” олон улсын хөгжмийн наадмын тов зарлагдлаа
Нийгэм

“Hunnu music festival” олон улсын хөгжмийн наадмын тов зарлагдлаа

Урлаг Урлаг10/04/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11131116_825159617570584_1519736430_o760049792015-04-10-09-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол улсын аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалтаараа тэргүүлэгч  Женко Тур Бюро ХК Монгол угсаатны түүхийн үнэ цэнийг орчин үеийн хөгжимтэй хослуулан сурталчлах зорилготой Hunnu Music Festival арга хэмжээг 2015 оны 7-р сарын 14-нд Чингис Хааны морьт  хөшөө цогцолборт зохион байгууллахаар ажиллаж байна.
 
   Аялал жуулчлалын салбар 2015 оноос эхлэн эрчимтэй сэргэх хандлагатай байгаа нь энэхүү арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгуулах томоохон үндэслэл болж  байгаа төдийгүй Монгол улсын аялал жуулчлалын хөтөлбөрийг орчин үеийн хөгжмийн арга хэмжээгээр баяжуулж, хөрш зэргэлдээх орнуудын жуулчдын анхаарал, сонирхлыг татах өндөр ач холбогдолтой юм.
 
   Түүнчлэн наадам нь электроник хөгжмийн бүхий л урсгал, чиглэлийг таашаан сонсдог залууст зуны амралтаараа чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж, “Хоггүй Монгол”, “Найрсаг Улаанбаатар” уриалгыг түгээнэ.
 
   Hunnu Music Festival нь дэлхийд авьяас, нэр хүндээрээ ид гялалзаж буй DJ хөгжимчдийг Монголдоо урьж тоглуулдаг жишиг тогтоогоод байгаа бөгөөд энэ жилийн наадамд олон улсад нэр алдраа түгээсэн 5-6 DJ, мөн Монголдоо ур чадвараараа шилэгдсэн болон шинээр цойлон гарч ирж буй хамтлаг, уран бүтээлчдийг оролцуулсан нийт 12 цагийн шоу хөтөлбөрийг хүргэхээр ажиллаж байна.
 
   Ийнхүү өнө эртний соёл иргэншлийн түүх судлаач эрдэмтдийн хүрээнд дутуу судлагдсан Хүннү гүрний нэрээр овоглосон арга хэмжээ олон мянган жуулчид хийгээд, орчин үеийн хөгжим сонирхогчдын дунд өргөн дэлгэр зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд энэхүү наадам нь жилээс жилд Монголын түүх, соёлыг сурталчилсан орчин үеийн аялал жуулчлалын брэнд арга хэмжээ болох нь дамжиггүй юм. 

Эх сурвалж: Urlag.mn 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” төв талбайд нээлтээ хийлээ

19/09/2026
Нийгэм Урлаг

Сүхбаатар аймгийн сумдын соёлын төвүүдэд үндэсний хөгжмийн бүрдэл олголоо

18/09/2026
Нийгэм Урлаг

Орхон аймгийн нийтийн номын сан жилд 60 мянга гаруй иргэнд үйлчилж байна

18/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мила Йовович “Resident Evil” цувралд зориулсан Академийн онцлох нийтлэлд хариу өгчээ

19/09/2026

Шэрон Стоун зураг авалтын үеэр өмссөн бүх хувцсаа өөртөө үлдээх нөхцлийг гэрээндээ оруулдаг

19/09/2026

The Weeknd зодог тайлахгүй гэдгээ мэдэгдлээ

19/09/2026

Жүжигчин Жереми Айронс 78 нас хүрлээ

19/09/2026

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” төв талбайд нээлтээ хийлээ

19/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.