УДБЭТ-ын хамт олон дэлхийн сонгодог бүтээл П.И.Чайковский “Хунт нуур” балетын Монголын тайзнаа тоглогдсоны түүхт 40 жилийн ойг ирэх 6-р сард тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Хунт нуур балет нь манай дуурийн театрын тайзнаа 1975 оны 06-р сарын 28 ны өдөр УДБЭТ-ын зөвлөх балетмейстр Б.Жамъяндагвын дэглэлтээр тоглогдож байсан.
Ардын Жүжигчин О.Ганбаатар багш “Хунт нуур” балетын алиа салбадайн дүрийг анх удаа бүтээж байсан манай чадварлаг балетын гоцлоочдын нэг юм.
АЖ О.Ганбаатар багш УДБЭТ-ын анхны балетчдын нэг бөгөөд УДБЭТ-т эдүгээ гоцлол балетчинаас эхлэн дасгалжуулагч багш хүртэл 53 жил ажиллаж байна.
Иймд АЖ О.Ганбаатар багшийн Сонгодог урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, түүний “Хөдөлмөрийн алдар”-ыг нь тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Үйл ажиллагааны нэг болгож 04-р сарын- 26 өдөр “Балетын үдэш” Гала концертыг тоглоно.
www.urlag.mn