Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Өнөөдрийн зурхай
Үндэсний хөгжим

Өнөөдрийн зурхай

Урлаг Урлаг09/05/2015Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
zurhai313850572015-01-08-08-56[www.urlag.mn]3031924412015-03-14-11-39[www.urlag.mn]1285785622015-04-08-08-01[www.urlag.mn]1519949502015-05-09-10-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 9. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын адаг  цагаан луу сарын 20. Санчир гараг. Элдэв тэнгэртэн одтой, 1 цагаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй  . Өдрийн наран 5 цаг 39 минутад мандан, 20 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй  хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Хүнд бөгөөд аюултай өдөр. Эргэлзээ тээнэгэлзэл, хуурамч зөвлөгөөг бүү дагаарай. Таны шийдмэг бус байдал нь ямар ч үйл ажиллагаа явуулсан бүтэлгүйтүүлэх магадпалтай байна. Эрүүл мэнддээ санаа тавь. Биеийн байдал тавгүйрхэх шинж ажиглагдана. Таагүй мэдээ хүлээн авч, дэлбэртлээ уурлаж ч магадгүй. Эргэн тойрны хүмүүсийн заримтай тогтоосон харилцаагаа эргэн харах хэрэгтэй байна.


Үхэр (4/20-5/20)

Тэвчээр хатуужилтай байх өдөр. Магадгүй өнөөдөр шийдэгдээгүй асуудлууд, хойш нь тавьсан ажлууд их хурдны тойруулгад орж мэднэ. Хувь заяа дахин таны сэтгэлийн хат, зоригийг шалгана. Гарч ирсэн сорилтын өмнө бат зогсох хэрэгтэй бөгөөд эс тэгвээс байдал хязгаартаа хүртэл хурцадна. Таны тэсвэртэй ба ухаалаг байдлаас бүх ажил ба санаачлагын амжилт хамаарна. Өнөөдөр гэмтэх аюул өндөр байгаа тул бүх ажилд туйлын анхаарал болгоомжтой бай.


Хамтатгах (5/21-6/21)

Гэр бүлийн харилцаанд таатай өдөр байх болно. Заяаны ханиуд ээлжит шинэ зүйлийг мэдэрнэ. Та бүхэн хамт аялж, зугаалгаар явах бололтой. Дурласан энэ ордныхны ирээдүйд бүрэн дүүрэн биелэлээ олох, баяр хөөртэй байх төлөвлөгөөг зохиох болно.
 


 Мэлхий  (6/22-7/22)   

Холимог өдөр. Сонирхолтой ажил эсвэл биеийн хүч шаардагдах төсөлд тэмүүлэх нь таны хүч тамирыг барах бөгөөд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж мэднэ. Харилцан ярилцагчийнхаа санал бодлыг анхаарах хүсэлгүй байх ба бүх зүйлийг өөрийнхөөрөө хийх эрмэлзэл нь хамтрагчтайгаа харилцах байдал, тэнцвэрийг алдагдуулна. Өнөөдөр яарах, хэт хөдөлгөөнтэй байх хориотой. Зүүдний ихэнх нь биелнэ. Үсэг, ном зүүдэлбэл нөхөрсөг зөвлөлгөө эсвэл шаардлагатай тусламж хэрэгтэйн дохио.


Арслан (7/23-8/22)   

Таатай өдөр. Хар дарсан үеийн төгсгөл ойрхон байна. Энэ өдрийг хувийн ажил орон байраа тохижуулах, ногооны талбайд ажиллахад зориулаарай. Хэрвээ та энэ хэцүү үеийг давж, найз нөхөдтэйгээ хийж болох маргаанаас зайлсхийж чадвал амжилт ойрхон байна.

 


Охин (8/23-9/22)    

Ачаалал ихтэй, аюултай өдөр. Сэтгэл санааны байдал тогтворгүйтэж, албан үүрэгтээ хэт хөнгөмсөг хандсанаас болж, алдагдалд орж магадгүй. Ажил хэргийн түншүүдтэйгээ ширүүн дориун харьцах нь мэргэжлийн үйл ажиллагааны үр дүн, бүтээмжид сөргөөр нөлөөлж болзошгүйг анхаар. Нөхцөл байдал таагүйгээр эргэвэл та хамгийн дотны хүнтэй зөрчилдөнө. Иймээс болгоомжгүй хэл яриа, архи хэтрүүлэн хэрэглэхээс сэрэмжил.


Жинлүүр (9/23-10/22)   

Уулзалт харилцаанд, идэвхтэй амрахад, тоглох зугаацахад тохиромжтой өдөр. Зохиомжит, нийлэмжит байдал ба тэнцвэрээр тэмдэглэгдэнэ. Дотоод ая тухтай байдлыг барьж, бүх зүйлд хэмжээ хязгаарыг сахь. Магадгүй эмэгтэйчүүдийг романтик уулзалт хүлээж байгаа эсвэл гэнэтийн баяртай мэдээ сонсоно. Эрэгтэйчүүд шаардлагагүй зардлаас болгоомжлох хэрэгтэй. Амьтны гаралтай хоол хэрэглэх гэсний хэрэггүй.


Хилэнц (10/23-11/21)   

Өнөөдөр таны уриа бол хөдөлмөрч, шударга мөн цаг үеэ олсон үйлдэл хийхийг уриалсан өдөр. Эхлүүлсэн ажлаа хойшлуулалгүй гүйцэтгэж дуусга. Ийм байдлаар ажиллавал амжилт тун удахгүй таны гарт ирнэ. Оройг найз нөхөдтэйгээ зугаатай өнгөрөө. Цаг наашилж буй энэ сайхан үед үдэш гадаа салхилах, спорт тоглоом тоглох, кино үзэх зэргээр хөгжилд.


Нум (11/22-12/21)    

Долоо хоногийн сүүлээр тохиолдож буй үйл явдлууд нь өөрийгөө үзэх үзэл бодлыг тань үлэмж хэмжээгээр өөрчлөх бололтой. Гэр бүлийн гишүүдийн хэн нэгний гэнэтийн үйлдлээс шалтгаалан хувийн амьдралд тань томоохон зөрчил үүснэ. Гэнэтийн таагүй мэдээ авах болон тусгүй үйл явдал тохиолдож болзошгүй.

 


Матар (12/22-1/19)   

Тааламжтай өдөр. Энэ ордонд төрсөн оюутнууд ангийнхаа зарим нөхдөд багшлах боломжийг олно. Та багшийн ажлын арвин туршлага хуримтлуулж, мэргэжилдээ сэтгэл хангалуун байх болно. Энэ өдөр та завгүй байх бөгөөд өмнө нь хайхралгүй орхигдуулсан төсөлт ажлууд тань хэрэгжиж, таны урам зоригийг сэргээнэ. Гэвч өөрийнхөө шийдвэрлэж чадах хэмжээний л ажлыг барьж ав. Таны хүлээн авсан зөвлөгөө аливаа шийдвэрийг хялбар гаргахад тань тусална. Өнөөдөр таны түншид хөгжөөн, наргиантай байдал хэрэгтэй байна.


Хумх (1/20-2/18)   

Энэ жилийн хамгийн сайхан өдрийн нэг өнөөдөр тохиож байна. Гэр бүлийн хүрээнд амрах, хайртай хүнтэйгээ харьцах, идэвхтэй амрах, найз нөхөдтэйгээ наргихад тааламжтай. Тэнгэрийн одод өнөөдөр гэр бүлийн төгс харилцаа, хайр дурлалыг ивээж байна. Эмэгтэйчүүд дурласан хүн өнөөдөр нэгээр тогтохгүй. Эрчүүд ч хүүхнүүдийн анхаарлын төвд байх бололтой.


Загас (2/19-3/20)

Эрчүүд өөрийн хүчинд итгэх итгэлийг нэмэгдүүлж, хуримтлагдсан сөрөг байдлаас ангижирч чадна. Болгоомжил, эмэгтэй хамтрагчаасаа удахгүй салж мэднэ гэдгийг анхааруулж байна. Эмэгтэйчүүдэд одод өөрчлөлтүүдийг амлаж байна. Энэ нь материаллаг байдлыг нэмэгдүүлнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.