Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Хөсөгтөн”: Одоо хүлээх л үлдлээ…
Уртын дуу

“Хөсөгтөн”: Одоо хүлээх л үлдлээ…

Урлаг Урлаг12/05/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5134ce837d428cb6original7612160412015-05-12-10-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн хамгийн алдартай шоуны нэг Got talent шоу Азид зохион байгуулагдаж байгаа бөгөөд Asia s got talent шоу нь энэ оны гуравдугаар сарын 12-ноос AXN телевизээр Азийн 20 гаруй улс оронд зэрэг цацагдаж эхэлсэн билээ.  

Тус шоунд Азийн улс орнуудаас мянга мянга оролцогчид ирж оролцсоноос "Хөсөгтөн" хамтлаг  сая сая үзэгчид болоод эрхэм шүүгчдэд Монгол ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж тэднийг бишрүүлээд авсан бөгөөд шүүгчдээс санал нэгтэйгээр "Тийм" гэсэн үнэлгээг авч хагас шигшээд шалгаран үлдсэн билээ. 

Улмаар “Хөсөгтөн” хамтлаг хоёрдугаар шатыг давж, шилдэг ест шалгарч үлдээд байсан. Тэгвэл финалын шатны санал асуулга өчигдөр орой дуусч, ердөө хоёр хоногийн дараа энэхүү тэмцээнд түрүүлэх багийн нэр тодорхой болох гэж байна. Тодруулбал, шилдэг есөн хамтлагийн гала тоглолт дээр ялагчийн нэрийг зарлах юм. Ямар ч байсан “Хөсөгтөн” шилдэг есөн оролцогчийн нэг болж, эх орныхоо нэрийг тив, дэлхийн хэмжээнд гаргаж чадлаа. 

Санал асуулга дууссан дараа тэд “Авьяаслаг Азичууд-2015” уралдааны шилдэг есөн хамтлагийн финалын санал асуулга дууслаа. Бидний төлөө санал өгсөн, санал худалдан авсан, мессеж бичсэн бүх монголчууддаа болон Монголын ардын урлагт шимтэн дурлаж, “Хөсөгтөн” хамтлагийг дэмжсэн Ази тивийн болон бусад тивээс дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. 

Мөн дэлхийн өнцөг булан бүрээс бидэнд саналаа өгсөн элэг нэгт монголчууддаа бүгдэд нь баярлаж буйгаа илэрхийлье. Одоо энэ сарын 14-нд Галаа тоглолт дээр уралдааны ялагчийг зарлана. Тийм болохоор хүлээх л үлдлээ. Ёстой тэнгэр мэдтүгэй. Дахин баярлалаа та нартаа” хэмээжээ. Ингээд санал асуулгын дүнг хүлээх л үлдлээ дээ. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.