Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Hunnu music festival-д Монголын шилдэг dj уран бүтээлчид оролцоно
Нийгэм

Hunnu music festival-д Монголын шилдэг dj уран бүтээлчид оролцоно

Урлаг Урлаг13/05/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DJ1046519942015-05-13-08-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол улсыг сурталчлах олон улсын орчин үеийн хөгжмийн наадам болох Hunnu Music Festival 2015 оны 7-р сарын 14-нд буюу Үндэсний их баяр Наадмын дараах амралтын өдрүүдэд Чингис хааны морьт хөшөөний цогцолборт зохион байгуулагдах гэж байна. Хоёр дах жилдээ зохиогдох наадамд олон улсын томоохон хөгжмийн фестивалиуд, клубүүдэд аялан тоглодог электроник хөгжмийн шилдгүүд хүрэлцэн ирж, орчин үеийн хөгжмийн төрөл бүрийн урсгалуудаар амьд тоглолтуудаа хүргэх юм.
 
   Хүннү гүрний нэр алдрыг дуурсгах энэхүү наадамд Монголоос олон уран бүтээлчид оролцохоос одоогоор Mongolian Mix Project–ийн TMk, ХОМЕ клубийн Henza, MINT клубийн Btr, мөн ОХУ-д нэрд гарч яваа Монгол ах дүүсийн нэгдэл Araatan зэрэг уран бүтээлчдийн нэр тодроод байна.  

   Газар зүйн давуу байршилтай Монгол улсад орчин үеийн аялал жуулчлалын брэнд арга хэмжээ болох бүрэн боломжтой Hunnu Music Festival нь энэ жил илүү өргөн хүрээнд олон улсын жишигт ойртсон хэв маягаар зохион байгуулагдана.

 Наадмын үйл ажиллагааны хөтөлбөр болон тасалбар худалдааны мэдээлэл тун удахгүй зарлагдах бөгөөд хүсвэл та холбогдох мэдээллийг www.facebook.com/events/460558840766913/ хуудсаас цаг тухай бүрт нь авна уу.
ТӨГСӨВ
 
Та дээрх мэдээлэлтэй холбоотой нэмэлт мэдээлэлийг 88779173 утсаар авах боломжтой. 

Hunnu Music Festival-ийн тухай

Hunnu Music Festival нь Genco Tour Bureau компанийн санаачилгаар 2014 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж буй Монголын хамгийн анхны Олон Улсын электроник хөгжмийн наадам юм.  Наадам нь электроник хөгжмийн бүхий л урсгал, чиглэлийг таашаан сонсдог залууст нэр алдар, ур чадвараараа дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн DJ нар болон Монголын шинэ залуу уран бүтээлчдийн тоглолтыг эх орондоо үзэж, сонирхох боломжийг бүрдүүлж өгдөг.  Түүнчлэн Hunnu Music Festival нь олон мянган жилийн тэртээх Монголчуудын өвөг дээдсийн баялаг их түүхийг олон улсад сурталчлан таниулж, Монгол улсын аялал жуулчлалын хөтөлбөрийг орчин үеийн дуу хөгжмийн брэнд арга хэмжээгээр баяжуулах зорилготой.
 
Hunnu Music Festival нь залууст “Хоггүй Монгол”, “Найрсаг Улаанбаатар” уриалгыг сануулахаас гадна цэнгэг агаар, цэмцгэр байгальд амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх таатай орчныг бүрдүүлэхийг зорьж байна.
Анх  2014 оны зун зохиогдсон наадамд дэлхийн ТОП 100 DJ жагсаалтад бичигдсэн DJ Max Graham болон DJ Derrick Anthony, DJ Benjamin Kim, DJ Smith Agent Smith нар оролцож байсан бол энэ жилийн наадамд дэлхийд авьяас чадвараараа ид гялалзаж буй DJ уран бүтээлчид уригдан оролцоно.
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026
Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Тамгагүй төр” буюу “Монгол хаан” жүжгийн орос хэл дээрх орчуулгыг Ерөнхий сайд асан С.Баяр хийжээ

26/09/2026

Уран бүтээлч Э.Орхон “On The Way Back Home” бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ

26/09/2026

Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр үзэгчдийн танхим, тайз гэрэлтүүлгээ шинэчилжээ

26/09/2026

50 Cent-ийн 19 жилийн өмнө байгуулсан цэцэрлэгт хүрээлэн одоо ч олны хөлд дарагдсан хэвээр байна

25/09/2026

Том Хиддлстон “Tenzing” киноныхоо төлөө Эверестэд аялсан тухайгаа ярьжээ

25/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.