Роберт Паттинсоныг дараагийн Жеймс Бондын дүрд сонгосон нь Холливудын уран бүтээлчдийн анхаарлыг татсаар байна. Тэгвэл жүжигчин Брэд Питт түүний эсрэг дүр буюу киноны эсрэг дүрд тоглох хүсэлтэй байгаагаа хошигнон илэрхийлжээ.
Тэрбээр “Complex” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа шинэ Жеймс Бондын киноны найруулагчаар ажиллах Дени Вильнёвтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Брэд Питт мөн “Жеймс Бонд” цувралын “Skyfall” кинонд хорон санаат Рауль Силвагийн дүрийг бүтээсэн Испанийн жүжигчин Хавьер Бардемийн тоглолтыг өндрөөр үнэлжээ. Тэрбээр Бардемийн бүтээсэн дүрийг давтах амаргүй ч өөрөө энэ сорилтыг хүлээн авахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.
Роберт Паттинсоны тоглох шинэ Жеймс Бондын киног “Dune” болон “Blade Runner 2049” бүтээлүүдээрээ танигдсан найруулагч Дени Вильнёв найруулна. Харин зохиолыг “Peaky Blinders” цувралын зохиолч Стивен Найт бичиж буй.
Одоогоор шинэ киноны эсрэг дүрд хэн тоглох талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна. Брэд Питтийн хувьд ч энэ нь албан ёсны санал, сонгон шалгаруулалт бус, харин дүрд тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн явдал байв.

