Эдгээр загвар өмсөгчид бүгд өөрийн уйгагүй хөдөлмөр, итгэл зоригоор амжилтад хүрсэн. Тэд бусадтай адилгүй. Учир нь тэд жирийн хүмүүсээс ондоо. Дауны синдром, арьсны өвчин, нүдний гажиг, хэт өндөр, альбинос зэрэг өвчтэй ч түүнийгээ ялан гарч, амжилтын өндөрлөгт хүрч чадсан юм.
Тэд хөгжлийн бэрхшээлтэй, өвчин эмгэгтэй олон мянган хүмүүст итгэл найдвар авчирч, амьдралд нь амжилт, ялалтын бамбарыг асааж өгсөн ачтнууд билээ.
Шантель Браун-Янг
Канадын загвар өмсөгч тэрээр гурван жилийн өмнөөс арьсны пигментийн эмгэг өьчнөөр зовж шаналах болсон юм. Гэхдээ Шантель Браун-Янг бууж өгөөгүй. Тэрээр энэ өвчнөө өөрийн давуу тал болгож чаджээ.
Виктория Модеста
Латвийн дуучин, загвар өмсөгч тэрээр төрөхдөө л хөлний гажигтай төрсөн. 15 удаа мэс засал хийлгэсэн ч үр дүнд хүрээгүй. Эцэст нь хөлөө тайруулсан юм. Гэхдээ тэрээр өөртөө итгэх итгэлээ алдаагүй. Тэр зовлон бэрхшээлийг давж чадсан.
Эрика Ирвин
35 настай загвар өмсөгч тэрээр өөрийнхөө өндрөөр бахархдаг. Эрика Ирвин 2 метр 5 см өндөр. Түүнийг дэлхийн хамгийн өндөр загвар өмсөгч гэж нэрлэдэг.
Маша Тельна
Украины загвар өмсөгч тэрээр энгийн хүнтэй харьцуулахад ер бусын том нүдтэй. Түүнийг “харийн хүн”, “үзэсгэлэнт эльф” хэмээн хочилдог.
Кармен Делль’Орефайс
Тэрээр аль хэдийн 84 нас хүрсэн ч үзэсгэлэнтэй хэвээрээ л байна. Дэлхийн хамгийн алдартай сэтгүүлүүдийн нүүр хуудсыг түүний зураг чимдэг. Олон арван зар сурталчилгааны нүүр царай болжээ.
Жейми Брюэр
Тэрээр дэлхийн хамгийн анхны дауны синдромтой загвар өмсөгч. Мөн тэрээр “Америкийн аймшигт түүх” олон ангит кинонд тоглосон.
Дениз Бидо
Тэрээр 28 настай. Пуэрто-Рикогийн хамгийн алдартай XXL загвар өмсөгч. 55 кг-аас дээш жинтэй бүх эмэгтэйчүүдийн хувьд үлгэр жишээ болж байгаа түүгээр олон бүсгүйчүүд бахархдаг.
Кейси Леглер
Францын загвар өмсөгч бүсгүй. Гэхдээ түүнийг эрэгтэйлэг царай нь алдаршуулсан юм. Түүний өндөр 188 см. Тэрээр эрэгтэй хувцасны загвар өмсөх гэрээг байгуулж чадсан цорын ганц эмэгтэй загвар өмсөгч.
Моффи
Түүний алдартай нэр нь Кейт Мосс. Түүнийг “солир” нүд нь нэр алдарт хүргэсэн гэдэг. Энэ загвар өмсөгчийг нүд нь тодотгодог юм.
Диандра Форрест
Тэрээр ногоон нүдтэй, афроамерик-альбинос. Түүний эцэг, эх нь хар арьстай ч альбинос болж төрсөндөө харамсдаггүй. Маш алдартай загвар өмсөгч.
Эх сурвалж: Hiub.mn