Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын төгөлдөр хуурчид 3-р байр эзлэв
Нийгэм

Монголын төгөлдөр хуурчид 3-р байр эзлэв

Урлаг Урлаг28/05/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-05-27_1352425545803122015-05-28-09-16[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ОХУ-ын БСШУЯ, Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит консерватори, Вологда хотын урлаг, түүх соёлын захиргаа, С.В.Рахманиновын хөгжмийн нийгэмлэг, Бүх Үндэстний хоршил төгөлдөр хуурчдын нийгэмлэг, В.А.Гаврилина нэрэмжит Вологда хотын улсын филармони, В.П.Трифонова нэрэмжит хөгжмийн сургууль, Вологда хотын соёл урлаг, шинжлэх ухаан, боловсрол, спортын “Развитие” сан-аас зохион байгуулагдсан А.Г.Бахчиевын нэрэмжит Бүх Оросын нээлттэй хоршил төгөлдөр хуурчдын 8-р уралдаан /Всероссийкий открытый конкурс фортепианных дуэтов “За Роялем Вдвоем” имени А.Г.Бахчиева/-д СУИС-ХУС –ийн багш Ц.Энхтөр, А.Энх-Амгалан нар 5-р ангилал буюу Мэргэжлийн уран бүтээлч, тоглоочдын ангилалд оролцож 3-р байр эзэлсэн болно. Мөн “Accadеmia pianistica siciliana” нийгэмлэгээс ll desiderio di vittoria – Special Price / Уран бүтээлийн шилдэг ялагч хэмээх диплом, өргөмжлөлөөр шагнагдсан байна.

Уг уралдаан нь ОХУ болон нийт бүх улс үндэстэнд нээлттэй бөгөөд мэргэжлийн хоршил төгөлдөр хуурчдын мэргэжлийн өндөр түвшний уралдаанд тооцогддог бөгөөд 8 дах удаагийн уралдааны ерөнхий шүүгчээр ОХУ-ын ГЖ, Москвагийн консерваторын доктор, профессор Елена Сорокина тэргүүтэй тус улсын гавьяат жүжигчид, хөгжимчидөөс бүрдсэн 8 шүүгчид ажилласан байна.

Уралдаан нь нийт 5 ангилалтай явагддаг бөгөөд үүнд:

1-р ангилал тусгай мэргэжлийн дунд сургуулийн оюутанууд,

2-р ангилал Мэргэжлийн хөгжмийн их, дээд сургуулийн оюутан, аспирантууд,

3-р ангилал Мэргэжлийн хөгжмийн сургуулийн багш нар,

4-р ангилал Дунд, дээд, хөгжмийн-сурган хүмүүжүүлэх боловсролын сургалтын байгууллагын төлөөлөгчид,

5-р ангилал Мэргэжлийн уран бүтээлч, тоглооч нар оролцоно.

 1-р байранд Санкт-Петербургийн төгөлдөр хуурчид, 2-р байранд Электросталь хотын төгөлдөр хуурчид байр эзлэв.

А.Г.Бахчиев нь оросын ардын жүжигчин, төгөлдөр хуурч бөгөөд эхнэр Элена Сорокинагийн хамт олон жил хоршил тоглосон бөгөөд "Оросын алтан дуэт" хэмээн дэлхийн хөгжмийн түүхэнд тэмдэглэсэн байдаг нь энэхүү уралдааны чанар чансааг өндөр зэрэглэлийн гэдгийг илтгэж байгаа юм.

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Comic-Con 2026” наадмаас

28/07/2026

Чарли XCX-ийн хөргийг Үндэсний хөрөг зургийн галерей худалдан авчээ

28/07/2026

“Одиссей” киноны хууль бус хуулбарыг 2 сая хүн үзэж амжжээ

28/07/2026

Реппер D4vd-ийн “Apple Music” хуудас аллагын хэргийн шүүх ажиллагааны үеэр хакердуулжээ

28/07/2026

“Roxette” хамтлаг Хойд Америкт хийх 40 жилийн ойн аялан тоглолтоо цуцаллаа

28/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.