Самсунг брэнд Монголчуудтай хамт наадан цэнгэлдэв
МОНГОЛ УЛС, Улаанбаатар хот – 2015 оны 07-р сарын 16 – Тулгар төрийн 2224, Их монгол улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд цөөнгүй соёл урлагийн үйл ажиллагаа болон олон нийтийг хамарсан хөгжөөнт тэмцээн уралдаанууд зохион байгуулагдав. Самсунг Монголиа ч тус хөтөлбөрт нэгдэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газартай хамтран 7 дугаар сарын 10- аас 14-ний өдрийг хүртэл наадамчин олныгоо хөгжөөн баясгасан олон арга хэмжээ, ажлуудыг амжилттай хэрэгжүүллээ.
Наадмын нээлтийг угтан Самсунг Монголиа 400 орчим сайн дурын бүжигчдээс бүрдсэн флэш мобыг 7 дугаар сарын 10-ны өдөр Чингисийн талбай дээр зохион байгуулсан нь цугларсан олныг гайхшруулсан сонирхолтой үйл явдал боллоо.
Мөн наадмын өдрүүдэд Чингисийн талбай дээр урьд өмнө хэзээ ч байрлуулж байгаагүй өндөр технологийн дэлгэцийг суурилуулж Наадмын үйл ажиллагааг шууд дамжуулахын зэрэгцээ “Учиртай гурван толгой” дуурь, “Улаанбаатарын үдэш” Рок попын бүх оддын тоглолт, “Талын бүжиг” Монгол үндэсний бүжгийн наадам, “Морин хуур” олон улсын фестиваль, “UB swing night” жазз хөгжмийн үдэш зэрэг арга хэмжээг тус дэлгэцээр шууд дамжуулан үзүүлж наадамчин олныхоо талархалыг хүлээв.
Чингисийн талбайд байрласан Самсунгийн бүсээр зочилсон наадамчид гар барилдааны тэмцээнд оролцож эр бяр, эд хаваа сорин Самсунгийн нэрийн бэлэг авч байсны зэрэгцээ тусгайлан бэлдсэн индэр дээр гэр бүл, найз нөхөд, хамт олноороо дурсгалын зургаа татуулан цагийг зугаатай өнгөрүүлэв. Самсунгтай наадмын бас нэгэн сюрприз бол “Samsung” нэртэй агаарын бөмбөлөг хөөргөн олны нүдийг хужирлан, наадамчин олны баяр дээр баяр нэмж, сэтгэлийг оргилуулсан явдал байлаа.
Ийнхүү Самсунгтай наадам хурсан олныг хөгжөөнт баясгаж, дэлгэр сайхан болж өндөрлөлөө.
Самсунг Электроникс компанийн тухай
Самсунг Электроникс ХХК хамгийн сүүлийн үеийн технологийн хувьслын чиглүүлэгч болж, телевиз, ухаалаг утас, таблет, камер болон бусад дижитал төхөөрөмжүүд, принтер, эм эмнэлгийн хэрэгсэл, сүлжээний систем, хагас дамжуулагч, LED шийдлүүдийн ирээдүйн хандлагыг тодорхойлж байна. Мөн манай компани цахим орон зайг ашигласан орон байрны ухаалаг удирдлагын систем, эрүүл мэндийн технологийн шийдлүүдэд тэргүүлэх байр суурь эзэлдэг. Бид 84 улс дамнасан салбар компаниуддаа 307,000 ажилтан албан хаагчидтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жилийн нийт борлуулалт 196 тэрбум ам.долларт хүрээд байна. Бидний үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.samsung.com вэб хуудас болон global.samsungtomorrow.com албан ёсны блогоор зочлоорой.
Эх сурвалж: Today.mn