Оюутан ахуйгаасаа хэд хэдэн дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлж байсан О.Цэнгэл хэсэг усанд хаясан чулуу мэт алга болсон гэдэг. Харин тэрбээр хөтлөгч Тэнгистэй хайрын романс үүсгэж байгаад салсан. Салалтын улмаас олны нүднээс хол байхыг эрхэмлэн харь орны зорьж яваад өнгөрөгч онд эх орондоо ирсэн.
Мэргэжлийн жүжигчин биш хэрнээ Монголдоо ирсэн даруйдаа бас дэлгэцийн бүтээлд тоглоод амжсан авхаалжтай нэгэн. Энэ удаад олны өмнө гарахдаа гадаадад байдалдаа нэлээд өөрчлөлт хийсэн байсныг шар хэвлэлүүд онцолсон юм. Хайртай залуу, хамтран амьдрагчийн аль нь ч байхгүй тэрбээр жүжигчин Б.Болорчулуунтай нэгэн өглөөг хамтдаа угтсан мэт ойлгогдохоор гэрэл зураг өөрийн цахим хуудастаа оруулж олны гайхашруулаад авсан.
Тэгвэл жүжиглэх авьяастай бүсгүй маань энэ удаад мэргэжил нэгт залуудаа дурласан талаараа олонд дуулгав. Энэ тухайгаа "Сайн ажвал амьдралын хором бүр аз жаргалтай шүү “ жүжигчин Батушкатай дурласан байна хэмээн постолсон юм.
Хос дугуйгаар гангарсан жүжигчин хосуудын хайр дурлал хэр удаан үргэлжлэхийг одоогоор таашгүй. Эс бөгөөс зураг авалт ч байж мэдэх. Учир нь О.Цэнгэл сенсааци тарихдаа мэргэжлийн болоод байгаа гэхэд болно.
О.Ариун