Яагаад ч юм бэ би чамайг дэндүү хүсээд байх юм
Яриа чинь хүртэл сэтгэлийг минь гижигдээд байх шиг
Чиний ялдам нүд чиний янаг уруул
Зүрхийг минь цохилуулж байна бүр хүчтэй цохилуулж байна
Би чамайг тэвэрч үзмээр байна
Биеийг чинь таалан үнсмээр байна
Дур хүслийг минь чи өдөөгөөч
Дуугүй байж намайг бүү зовоогооч
Өөр хүний өвөрт өгмөөргүй байна
Өөрийнх болгож би үзмээр байна
Янаглах дуугий чинь сонсмоор байна
Янаглан хөдлөхийг чинь мэдэрмээр байна
Яагаад ч юм чи намайг өөртөө татаад байх шиг
Яриа чинь хүртэл сэтгэлийг минь гэжигдээд байх шиг
Чиний ялдам царай чиний янаг бие
Зүрхийг минь цохилуулж байна бүр хүчтэй цохилуулж байна
Хайртай гээд би чамд худлаа хэлмээргүй байна
Харин чиний уруулыг ханатлаа амсаад холдмоор байна
Чиний ялдам нүд чиний янаг уруул
Зүрхийг минь цохилуулж байна бүр хүчтэй цохилуулж байна
Би чамайг тэвэрч үзмээр байна
Биеийг чинь таалан үнсмээр байна
Дур хүслийг минь чи өдөөгөөч
Дуугүй байж намайг бүү зовоогооч