В.А.Моцартын бүтээлүүдийн дууны хэлбэл¬зэл нь хүчилтөрөгчийг нэмэгдүүлснээр бохир цэвэрлэгч бичил биетүүдийг идэвхжүүлдэг болохыг туршилтаар баталлаа гэж Австрийн хог хаягдал боловсруулах нэгэн үйлдвэрийн хамт олон мэдээлэв. Германы Треунбритзэн хотын бохир цэвэрлэх үйлдвэрт хоёр сарын турш Моцартын бүтээлийг ашиглан эл мэдээллийг туршиж, мөн баталсан байна. Дэлхийн сонгодог зохиолууд хэчнээн гай¬халтай болох тухай өмнө нь олон туршилт хийж байсныг уншигч та санаж буй за. Усны бүтцийг өөрчилж, "уурлуулж", "инээлгэж" чадсан хөгжмийн увдис энэ удаа угааж, цэвэрлээд ч арилахгүй нянгийн бүтцэд нөлөөлдөг болох нь батлагдлаа. "Одоо хөгжим сонсоод л эрчим хүч, мөнгө хэмнэх боломжтой болсон" гэж тус үйлдвэрийнхэн ярьсан байна.
Кино сонирхогчдыг шуугиулсан "Моцартын эгч" кино гарсан батийм алдарттай болоогүй ч жинхэнэ урлагийн бүтээл, сэдэв нь маш сонин байсан гэнэ. В. А. Моцарт маш авьяаслаг эгчтэй байсан. Аав нь 16-тай эгчийнх нь зохиосон симфонийг 6 настай Вольфгангийнх гээд анх алдарт гаргачихсан. Дараа нь охиноо сүмд суулгахаар явуулсан тухай энэ кинонд гардаг гэж байгаа юм. Агуу хүмүүсийн цаана аймшигт нууц байх тохиолдол олон байх юм даа. Ингэж дүүгийн алдар цуугийн төлөө эгчийнх нь амьдрал золиос болсон тухай бүдэг бадаг баримт байдаг бололтой.
Мөн нэг сонирхолтой баримт гэвэл түүний гэр музейд Моцартын аялж байсан газруудын зураг, тэнд юу хийж байсан тухай тэмдэглэл бий. Энэ хэсгийн хамгийн сонирхолтой нь Моцартын жинхэнэ төрхийг харуулсан хар зураг байв. Зорьж ирсэн хүмүүсийн анхаарлыг хамгийн их татдаг уг зурагт Моцартын толгой хэсгийг л харуулсан байлаа. Шингэхэн хэрнээ өрөвгөр үс, нийлэх шахам зайтай хоёр нүд, хэлбэр муутай том хамартай царай муутай хүн байжээ. Бас болоогүй нуруун дээрээ том овойсон бөгтрөгтэй байсан гэдэг. Музейн тайлбарлагч “Моцартын жинхэнэ төрхийг харахаар л бурхан хэзээ ч төгс хүн бүтээдэггүй гэх үг санаанд буудаг юм. Ийм муухай царай бэлэглэснийхээ хариуд агуу бүтээл туурвих гоц авьяас заяажээ” гэлээ. Харин Австричууд өөрсдийнхөө суут эрхмийг дэлхий нийтэд танилцуулахдаа ихэнх европчуудын нэгэн адил өндөр хамартай, өө сэвгүй царайтай зурдаг. Музейн нэг хэсэгт Моцартын өндрийг харуулсан метр байв. Харвал суут хөгжмийн зохиолч ердөө 150 см-ийн өндөртэй хүн байсан байна.
Моцартын анхны хайртай бүсгүйг Элоиза Вебер гэдэг байжээ. Бүсгүй өөрийн гайхамшигт хоолойгоороо бүхний сэтгэлийг уяраан татаж өмнөө сөхрүүлдэг, алдартай дуучин, өөртөө хайртай, ихэмсэг нэгэн байв.Тэрээр залуу хөгжмийн зохиолчид горьдлого төрүүлсээр чамгүй удаан хугацаа өнгөрчээ. Гэвч Моцартаас баян, сайхан залуутай учрангуутаа тэр үедээ тийм ч алдартай болж амжаагүй байсан түүнийг шоолон доромжлох болжээ. Харамсалтай нь Элиоза энэ ертөнцийн алдарт хөгжмийн зохиолчийн хайр сэтгэлийг түлхэн орхисноо ойлгоогүй бөгөөд хожим Моцартыг нэрд гарсан хойно нь “Би тэрнийг ийм алдар нэртэй болчих юм гэж хэзээ ч санаагүй. Тэр надад нэг өчүүхэн хүн л санагддаг байсан…” гэж өөрийгөө зөвтгөсөн гэдэг. Элиоза өөрийг нь үл тоомсорлон хаясны дараа Моцарт түүний бага дүү, эгч шигээ авъяастай биш ч зөөлөн сэтгэлтэй, гэрсэг бүсгүй Констанцаг сонгов. Гэвч Констанцын халамжлан хүмүүжүүлэгч нь Моцартыг гэр бүл болох саналаа бичгээр ирүүлэхээс нааш бүсгүйтэй уулзуулахгүй гэжээ. Ингээд Моцарт бүсгүйтэй гурван жилийн дотор гэрлэнэ, амласандаа хүрэхгүй бол жил бүр 300 гульден төлнө гэсэн гэрээнд гарын үсгээ зурахаас өөр аргагүй болжээ. Түүнийг гарын үсгээ зураад дуусахад сэтгэл хангагдсан халамжлан хүмүүжүүлэгч нотариатын хамт өрөөнөөс гарангуут Констанца бичгийг Моцартын нүдэн дээр урж хаяад хүзүүдэн авч “Надад энэ бичгийн гэрээ, эрээн цаас хэрэггүй. Би чиний хэлсэн бүхэнд итгэж байна” гэж хэлэв. Үнэхээр бүсгүй бүх л амьдралынхаа туршид түүнд үнэнч байж, чин сэтгэлээрээ хайрласан түүхтэй. Моцартыг шалиглаж, зугаацаж явна гэж хэлсэн атаач хүүхнүүдийн үгний хариуд Констанца огт эргэлзээгүйгээр “… Өө, байдаг л хов байна. Тэгж ярьцгааж л байг” гэж тайван гэгч нь хариулна. Тэд бие биедээ хайртай байлаа. Констанца тийм ч авъяаслаг, боловсролтой хосгүй нэгэн байсангүй. Гэхдээ Моцарт түүний саруул ухаан, зүтгэлийг өндөр үнэлдэг байжээ. Бүсгүй төгөлдөр хуур тоглож, нот харан дуулна. Моцарт ч ихэнх зохиолоо эхнэртэйгээ хамт сууж зохиожээ. Нөхрөө бүтээл хийхээр суухад нь Констанца дэргэд нь байж, янз бүрийн үлгэр домог ярьж өгнө. Энэ нь Моцартад шинэ сонин санаа, дүр бүтээхэд нь тус болно. Эзэн хаан Франц Иосиф нэг удаа Моцартаас “Та ийм алдар нэртэй хүн байж яагаад баян бүсгүйтэй гэрлээгүй юм бэ” гэж асуухад Моцарт “Эрхэм дээдэс ээ, өөрийнхөө авъяасанд найдсан юм аа. Авъяас минь намайг мөнгөтэй бүсгүйгээр тэжээлгэж биш, хайртай бүсгүйгээ тэжээж амьдрахад хүрэлцээтэй” гэж хэлжээ. Гэвч тэр энэ үгэндээ удаан эзэн байж чадсангүй. Олон түмэн түүний хөгжмийг ойлгодоггүй учраас худалдан авдаггүй байлаа. Хосууд зарим өвөл түлэх түлшгүй болтлоо аймшигтай ядуу амьдарч байжээ. Ийм ядуу зүдүүгийн улмаас Констанца үе үе өвдөх болов. Моцарт халамжтай нөхөр гэдгээ энэ үед харуулж чаджээ. Нэг удаа Констанца унтаж, Моцарт хажууд нь зохиолоо бичиж суутал зарц нь ороод ирэв. Өвчтэй эхнэрээ сэрээхгүй гэсэндээ Моцарт зарцдаа чимээгүй гэсэн дохио өгөхөөр үсрэн бостол ширээн дээр байсан хурц үзүүртэй чинжаал хөлөн дээр нь унаж зоогдов. Харин тэр шүдээ тас зуун ганц ёололгүй тэвчжээ. Хэдийгээр шархтай хөл нь түүнийг чамгүй зовоосон ч тэр эхнэртээ энэ тухай хэлээгүй юм. Хэрвээ тэр өглөө эрт, эхнэрээ сэрээгүй байхад явах хэрэгтэй болбол “Өглөөний мэнд хайрт хань минь. Сайхан амарч шинэ өглөөг инээмсэглэж угтсан гэж бодож байна…”, “Болгоомжтой байгаарай. Нимгэн хөнгөн хувцастай гараад даарчихаваа. Хурдан босох гээд яах вэ, тайван жаахан хэвтээрэй. Хамаагүй битгий ширүүн хөдлөөрэй…”, “Гэрийн ажил хийх гээд хэрэггүй. Үйлчлэгчдээ гэр муухай байна гэж битгий уурлаарай…”, “Намайг иртэл юм хийж хэрэггүй шүү. Хайрт нь тун удахгүй ирнэ..” гэх мэт эелдэг, зөөлөн үгтэй захиа бичиж үлдээдэг байжээ.
Тэрээр Констанцатай хамт байхдаа үлгэр жишээ сайн хань байж, юунд ч сатааралгүй ажлаа эрчимтэй хийнэ. Харин өөр газар, хот руу явахдаа үнэнчийн журмыг сахиж чаддаггүй байж. Түүний амьдралд нэрийг нь ч мэдэхгүй олон бүсгүй учирсан гэдэг. 1790 онд Моцарт найз нөхдийн хамт Франкфурт, Мангейм, Мюнхен хотуудаар аялахдаа зугаа цэнгэл, замын бүсгүйчүүдээр жинхэнэ “амьсгалж” явав. Гэвч удалгүй тэрээр эхнэрээ санан дурсаж, өөртөө дүгнэлт хийн, бүхнийг ухаарчээ. Тэгээд “хамгаас хайрт хонгор ханьдаа” үнэнээ өчиж, заавал засарна хэмээн бичих болов. Түүнд үнэн сэтгэлээсээ хайртай Констанца ч бүх л нүглийг нь уучлан өршөөж, гэртээ түргэн ир дээ гэж хариу илгээжээ. Моцарт хариу захиандаа “Чамдаа эргэн очих болохоор би их хувь тавилантай хүн юм. Бид хамтдаа ямар их аз жаргалтай байх билээ гэдгийг би дахин дахин эргэцүүлэн бодож сууна. Би зөвхөн ажилдаа хамаг анхаарлаа хандуулж, дахин хэзээ ч ийм өөдгүй явдалд орооцолдож, ядуурал, зовлонд чамайгаа оруулахгүй гэдгээ амалъя” гэж бичжээ. Харамсалтай нь түүний үг биелэх тавилангүй байж. Энэ явдлаас хойш Моцарт удалгүй гэртээ ирсэн ч тэрээр хижиг өвчин тусч хүндээр өвдлөө. Амьдралын нь хамгийн сүүлийн үг нь харамсал, гомдол өөрийгөө зэмлэсэн зэмлэл байжээ. “Бурхан минь, би яг одоо, одоо л нэг амар тайван амьдрах бололцоотой болохоороо үхэх ёстой гэж үү? Одоо л нэг эхнэр, хүүхдүүдээ хүний дайтай амьдруулах чадалтай болонгуутаа тэднийгээ орхих юм гэж үү…?” хэмээн үглэсээр суут их хөгжмийн зохиолч нартыг орхижээ. Эхнэр нь гашуудан шаналахдаа адилхан хижиг тусч хамт үхье хэмээн шийдэж нөхрөө насан эцэслэтэл нэг оронд зэрэгцэн хэвтжээ. Гэвч үхэл гэдэг өөрийг нь даллаад байгаа хүн дээр тэр болгон ирдэггүй хойно, Констанца өвдсөнгүй. Тэрээр өтөл болтлоо үр хүүхдүүдийнхээ хамт амьдарч, нөхрийнхөө тавьсан асар их өр ширийг дарахын тулд чадах бүхнээ хийсэн гэдэг.
Мөн нэг сонирхолтой баримт нь түүний гэр музейд Моцартын аялж байсан газруудын зураг, тэнд юу хийж байсан тухай тэмдэглэл бий. Энэ хэсгийн хамгийн сонирхолтой нь Моцартын жинхэнэ төрхийг харуулсан хар зураг байв. Зорьж ирсэн хүмүүсийн анхаарлыг хамгийн их татдаг уг зурагт Моцартын толгой хэсгийг л харуулсан байлаа. Шингэхэн хэрнээ өрөвгөр үс, нийлэх шахам зайтай хоёр нүд, хэлбэр муутай том хамартай царай муутай хүн байжээ. Бас болоогүй нуруун дээрээ том овойсон бөгтрөгтэй байсан гэдэг. Музейн тайлбарлагч “Моцартын жинхэнэ төрхийг харахаар л бурхан хэзээ ч төгс хүн бүтээдэггүй гэх үг санаанд буудаг юм. Ийм муухай царай бэлэглэснийхээ хариуд агуу бүтээл туурвих гоц авьяас заяажээ” гэлээ. Харин Австричууд өөрсдийнхөө суут эрхмийг дэлхий нийтэд танилцуулахдаа ихэнх европчуудын нэгэн адил өндөр хамартай, өө сэвгүй царайтай зурдаг. Музейн нэг хэсэгт Моцартын өндрийг харуулсан метр байв. Харвал суут хөгжмийн зохиолч ердөө 150 см-ийн өндөртэй хүн байсан байна.
www.Urlag.mn