Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»С.Чулуун: Ирээдүйд Монголын түүх, судлалын төв болгохыг зорьдог
Музей

С.Чулуун: Ирээдүйд Монголын түүх, судлалын төв болгохыг зорьдог

Урлаг Урлаг12/10/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Чингис хаан” үндэсний музей өргөн олондоо үүд хаалгаа нээж үйлчилж эхэлснээс хойш дэлхийн нүүдэлчдийн түүх, соёл шинжлэх ухааны нэгэн томоохон төв болон хөгжсөөр буй билээ.

Тус музей нь өнгөрсөн хугацаанд бие даан 30 гаруй эрдэм шинжилгээний ном, бүтээлийг туурвин олны хүртээл болгож, өнөөдөр гурван жилийн ойн босгон дээрээ эрдэмтэн, судлаачид, хамтран ажилладаг байгууллагууддаа тайлангаа тавьж музейгээс эрхлэн гаргасан “Шинэ бүтээл 2025” номын нээлтээ (2025.10.10) хийлээ.

Номын нээлтийг “Чингис хаан” үндэсний музейн захирал, Академич С.Чулуун нээж,“Музейн эрдэм шинжилгээний номын санд тавигдсан үе үеийн бүтээлүүд нь эрдэмтдийн уйгагүй хөдөлмөр та бүхний дэмжлэгээр эрдэм судлалын бүтээлүүд гарч байгаа. Манай номын сангийн сан хөмрөг 10 гаруй мянган номоор баяжигдсэн. Энэ олон бүтээлүүд бол “Чингис хаан” үндэсний музейн үзмэр, Чингисийн түүх судлал, Монголын эзэнт гүрний түүх судлалд тулгуурлан бүтээгдсэн. Дэлхийн музейдийн эрэмбийг юуг үзүүлж байгаагаар биш, ямар судалгаа, шинжилгээний түвшинд буйгаар хэмждэг. Ирээдүйд дэлхийн монголын түүх судлалын томоохон төв болгохын төлөө бид зорин ажиллаж байна” гэв.

2025 онд “Чингис хаан” үндэсний музейгээс эрхлэн гаргасан ном, бүтээлүүд:

  1. “Талын язгууртны өв соёл” (тус номын цувралын нэгдүгээр ботийг англи, монгол хэл дээр дахин хэвлүүлэв)
  2. Монголын музейн нэгэн зууны түүх 1924-2024 (МУ-д орчин цагийн музейн салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ойд зориулан Монголын музейн салбарын түүхэн хөгжлийг архивын баримт, гэрэл зурагт түшиглэн харуулсан эмхэтгэлийг хэвлүүлэв)
  3. Армяны түүхч Киракосын бүтээлд Монголчуудын тухай (Киракос Ганзакецийн Армянчуудын түүх (Pattin Hayots‘) хэмээх бүтээл нь 65 бүлэгтэй, армянчууд христийн шашинд орсноос эхлээд 1267 он хүртэлх түүхийг өгүүлэхдээ XI бүлгээс эхлэн монголчуудын тухай тодорхой мэдээ үлдээж монголын байлдан дагуулал, монголчуудын шашин шүтлэг, зан авир, тэдний зэрлэг бүдүүлгийн зэрэгцээ хүнлэг, шударга зан чанар аль алиныг өгүүлсэн болно)
  4. Өндөр гэгээн Занабазарын бурхадын ертөнц: Уран бүтээлийн каталог (Энэхүү бүтээл нь Анхдугаар богд, Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн хүрээнд бүтээгдсэн олон улсын судлаачдын хамтран хэвлүүлж буй каталог болно. Ингэхдээ Өндөр гэгээн Занабазарын бүтээл, туурвилийг дэлгэрэнгүй тайлбарын хамт англи, монгол хэлээр хэвлүүлэв)
  5. Өндөр гэгээн Занабазар: Түүх өв, соёл-390” ОУ-ын ЭШХ-ын эмхэтгэл (Тус бүтээл нь Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл болно. Тус эрдэм шинжилгээний хуралд Англи, Монгол, ОХУ зэрэг улсуудын нийт 16 илтгэл хэвлүүлэв)
  6. Музейн үзмэрийн гар зургийн цомог (Тус бүтээл нь Чингис хаан Үндэсний музейн үзүүллэгийн танхимд дэглэгдэж, олны хүртээл болсон үзмэрүүдийн гар зургуудыг хийж судалгааны эргэлтэд оруулж буй бүтээл юм. Музейн үзмэрүүдийн гар зургийг хийж, олны хүртээл болгож буй анхны бүтээл болж буйгаараа тус бүтээлийн онцлог оршино)
  7. Их хааны өргөө: Чингис хааны Алтан хөшөө, Хасбуу Алтан тамга, Шүтээн их цагаан туг (Энэхүү бүтээлд Их хааны өргөөний түүхэн судалгаа, Чингис хаан алтан хөшөөний тайлбар танилцуулга, бүтээн байгуулсан түүх зэргийг баагтсан)
  8. Чингис хаан Үндэсний музейн хөтөч ном (Монгол, Англи, Солонгос, Хятад, Орос хэл дээр хэвлэгдэж, уйгаржин монгол бичигт хөрвүүлэн хэвлэсэн)

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Орхон аймгийн музейн үзмэрүүдийн 70 гаруй хувь нь бурхан шашны бүтээл байдаг

29/10/2025
Музей Урлаг

“Чингис хаан” үзэсгэлэнг ирэх онд Берлинд нээнэ

28/10/2025
Музей Урлаг

Таван музейн үзмэр, 1700 гаруй бүтээл, гурван виртуал аялалыг хаанаас ч үзэх боломжтой

23/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “1242: Өрнөдийн босгон дээр” уран сайхны киноны нээлтээс

01/11/2025

Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн “Цэцэгнээс төрөгсөд” роман уншигчдын гарт хүрч байна

01/11/2025

Л.Түдэв Монголын сэтгүүл зүйд шинэ өнгө, бүтээлч хандлага оруулж ирснийг онцлов

01/11/2025

Ордуудын арваннэгдүгээр сарын зурхай

01/11/2025

“BTS” хамтлагийн Жонгүг “Calvin Klein” брэндийн дэлхийн хэмжээний элч төлөөлөгч боллоо

31/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.