Би чамайг анх хараад тэвдэн сандарч байсныг
Би чамайг мартаж чадахгүй нь
Чамайгаа аз жаргалтай байлгахын төлөө би чинь залбирья
Сэтгэл зүрхийг минь эзэмдэх сэргэлэн хонгор насандаа
Охин биеэ наддаа нээ нандин эрдэнэ минь
Сайхан төрсөн чамайг үдшийн зүүдэндээ энхрийлж
Орон дотроо тийчлэн хэвтэхийг надаас өөр хэн ч мэдэхгүй
Хаврын тэр нэгэн үдшээр тэнгэрт сар хаяарахад
Намайг чи минь налан суугаад хоёул бүгдийг ярилцсан
Хүний ёсоор бидэн хоёр итгэл сэтгэлээ нээхэд
Хүрч чадах тэр л цэгтээ хоёул бүхнийг туулья
Бие биенээ жаргаах увидас хэн хэнд маань адил биш ч
Чиний өгсөн бүхнийг өгч авч чадах билээ
Чамайг эзэмдэх хүсэл санасны зоргоор бүтэхгүй ч
Ямар азаар чамтай хамт амьдрах хувьтай вэ
Дахилт:
Ариухан биед чинь хүрэн салганаж
Ягаахан сарнайг тасалж хаяхад
Хөрстөд ургасан тэр л цэцгэс
Түүний хойноос харамсах нь утгагүй
Нөмгөн хэвтэх чамайг би тэврэн аваад янагласан
Хэний ч өмнө байгаагүйгээр чи л надад бүхнээ нээсэн
Булбарай зөөлөн хацрыг би илэн таалахдаа би
Бүлээн ягаан уруулыг чинь шимэн озож байхдаа
Хүсэл тачаах сэтгэл янаглан үнсэх уруул минь
Орон зай үлдээлгүй бүхнийг илбэхэд жаргалтай
Сайхан төрсөн чиний минь гинших дуу инээд
Наадан эрхлэх шивнээ үгс чихний үзүүрт сонсогдоно
Нам гүмийг эвдэх халуун янаг амьсгаа
Бүхнээс илүү хүсч байсан үүлтэй тэнгэрийн бороон дусал
Улам огшин сэрлийн туйл дээд цэгтээ хүрсэн ч
Тавиран байгаа хоёр бие тас гэгчийн тэврэлдлээ
Жаргаж өнгөрүүлсэн тэр л мөчид чамайг тэврэн хэвтэхдээ
Зүүдний юм шиг хөвөрсөн бүгдийг эргүүлж бодохдоо
Би хэмээгч нэгэн бие чиний өмнө буруутай ч
Бусдаас харамлан чамайгаа өөрийн болгосон чинь үнэн
Ганц л олдох насандаа чамайг хэзээ ч мартахгүй
Болдогсон бол чиний төлөө хамаг амьдралаа зориулахсан
Санаа алдан одоо чи минь харамсан амьдрах хэрэггүй
Чи л итгэвэл хайрлах ухаан надад бий
Ертөнцийн жамаар холбогдсон ердийн нэгэн үзэгдэл
Ерөөс амьдралд байх ёстой бүх юм ард хоцоржээ
Гэхдээ хорвоо дээр гашуун бүхэн амттай
Гаслан зовлон нулимастай байх хувьтай юм даа
Жаргал цэнгэлд ташуурах энэрэлгүй бидний учрал минь
Цаг хугацаа өнгөрөх болгонд үнэнч хэвээр байна Тиймээ
Дутуу явсан бүхнийг минь гүйцээж өгсөн чамдаа би
Хайртай гэдэг нэг л үгийг чамирхан хольцгүй шивнэе