Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Сайн муугийн хэмжүүр
Нийгэм

Сайн муугийн хэмжүүр

Урлаг Урлаг19/04/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6993433-city-night-lights1676274462016-04-05-10-15[www.urlag.mn]5350243492016-04-19-09-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Будда ийн өгүүлжээ: “Зуун муу хүнийг хооллосноос ганц сайн хүнийг хооллосон нь дээр…”

Энэ судрыг ойлгохын тулд Буддагийн ‘сайн, муу хүний’ тодорхойлолтыг санах хэрэгтэй. Ямар хүнийг муу хүн гэх вэ? Өөрийгөө ертөнцийн төв гэж боддог, өрөөлийн эрх ашгийг хайхардаггүй, бусдыг хувийн хүсэл зорилгоо хангах хэрэгсэл төдийгөөр ойлгодог хүнийг муу хүн гэнэ. Энэ тодорхойлолтыг ой тойндоо шингээж ав. Учир нь, та нар муу хүнийг гэмт хэрэгтний хүрээнд л боддог. Муу хүн бүхэн гэмт хэрэгтэн биш. Тэдний зарим нь шүүгч, улс төрч, нийгэмд нэр хүндтэй хүмүүс, гэгээнтний дүрээр ч явдаг. Гаднаа гэмгүй номхон харагдавч амин хувийн төлөө бусдыг золиослох хандлагаар нь тэднийг муу хүн гэж байгаа юм. 

Тэгвэл ямар хүнийг сайн хүн гэх вэ? Муу хүний чанх эсрэг: Гагц өөрийгөө ертөнцийн төв гэж боддоггүй, бодгаль бүхнийг тийм төв гэж ойлгодог, өөртэйгөө адил бусдыг хайхарч үздэг хүнийг сайн хүн гэнэ. 

Амьдралаа шинжээд үз. Жишээ нь, чи биеэ үнэлэгч рүү явдаггүй байж магад. Тийм явдалтай хүнийг муу хүн гэж ердийн хүрээнд боддог. Энэ бол тун бүдүүн хадуун дүгнэлт. Хэрэв чи эхнэрээ сексийн хэрэглүүр төдийгөөр авч үздэг бол ялгаа юу байх вэ. Биеэ үнэлэгчийг өдөр, цагаар авдаг бол тэр эмэгтэйг гэрлэлт нэрийн дор урт хугацаагаар авсан хэрэг. Гараашинд байгаа тэргээ таксины оронд ашигладагтай адил. “Би чиний эр нөхөр учраас үг дуугүй надад үйлчлэх ёстой” гэж хүсээгүй үед нь тулгадаг бол зайдагнал бус уу. “Эмэгтэй хүн эр нөхрөө эзэн бурхан шиг хүндлэх ёстой” гэх мэтийн эш татаж байгаа бол чи муу эр. Тэр бүхэн эцгийн эрхт ёсны үхширмэл суртал. 

Түүнчлэн эмэгтэй хүн ч гэсэн эр нөхрөө эдийн засгийн хангамж баталгаа болгож байгаа бол биеэ үнэлж байна гэсэн үг. Зүрх сэтгэлдээ хайр үгүй мөртлөө баталгаат амьдралын төлөө эр нөхөртэйгөө унтдаг бол янхнаас өөрцгүй. Тийм атлаа та нар биеэ үнэлэлэлтийг ямар нүүрээр буруушаана вэ? 

“Өөрийгөө хайрладаг шигээ бусдыг хайрла” гэсэн Есүсийн үг ч сайн хүний талаарх Буддагийн тодорхойлолттой утга дүйдэг. Жаахан хүүхдийг ч өөр шигээ хүндэлж хайрлах учиртай. Тэр хүүхэд танай гэр бүлд төрсөн болохоор Христос, Лал шашинтан болох ёстой гэхчлэн тулгах нь хайр хүндэтгэлгүй харьцаа. Та нар тэдний сул доройг далимдуулж боолчлон дарангуйлж байна. Амьд үлдэхийн тулд заасан зам, дохисон зүгт чинь тэд явах ёстой юмсанж. Хэрвээ энэ дэлхий сайн хүмүүсээс бүрддэг сэн бол хүүхдүүд ямар ч шашин сурталд хүчээр автахгүй, бүрэн дүүрэн эрх чөлөөн дунд зүрх сэтгэлд нь нийцэх өөрсдийн зам мөрийг сонгох байсан. Тэгж гэмээнэ хүн цэцэглэнэ. 

Хэрэв чи үр хүүхэддээ хайртай бол тэдэнд үзэл суртлаа битгий тулга. Үр хүүхэддээ хайртай бол тэднийг өөрийн амбицаар битгий хордуул. Та нарт зохицохын тулд биш, мөн чанартаа зохицохын тулд, хиймэл биш амьд цэцэг болон ургахад нь тэдэнд туслах учиртай. Тэгвэл чи сайн хүн ажгуу. 

Зуун муу хүнийг хооллосноос ганц сайн хүнийг хооллосон нь дээр…

Муу хүмүүсийг тэтгэх нь муу чанарыг тэтгэн дэмжиж буй хэрэг. Сайн хүмүүсийг тэтгэх нь сайн чанарыг дэвжээхийн нэр. Энэ дэлхийг илүү сайн сайхан болгохын төлөө яв. Дайн дажин, хэрүүл тэмцэл, хүчирхийллийг багасгахын тулд, хайр нигүүлсэл, гэрэл аялгууг улам хөгжөөхийн төлөө бид хичээх ёстой.

Эх сурвалж: “Агнистын гэгээ” цуврал 12. “Зам мөр –Жам ёс” Ошо багшийн тайлбар

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Сүлжилдээн”-ээр Монголын уран бүтээлчид Венецийн тайзнаа

08/05/2026

“A Sound” хамтлаг: Дуу хөгжим хүний дурсамжийг хадгалж байдаг. Та бүхнийг цаг хугацаагаар аялуулах болно

08/05/2026

“Харри Поттер” цувралын хоёрдугаар бүлгийг хийнэ

08/05/2026

BTS хамтлагийг Мексикийн Засгийн газрын ордонд зочлох үеэр гадаа нь 51 мянган хүн цугларчээ

08/05/2026

Жүжигчин К’Орианка Килчер найруулагч Жэймс Камероныг “Аватар”-ын Нейтиригийн дүрийг бүтээхдээ царайг нь ашигласан гэж шүүхэд ханджээ

08/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.