Хүн болгон адилгүй гэдэг шиг хүүхэн болгоны хөх адилгүй байдаг. Орчин үеийн охид бүсгүйчүүд өөрийнхөө хөхийг жижигхэн гэж голох, хэлбэр муутай гэж сэтгэл дундуур явах нь элбэг байдаг билээ.Тэгээд ч сайхан хөхтэй байхыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж хаа байх билээ. Ингэхэд хөхнийхөө хэлбэрийг яаж хэвээр нь хадгалах вэ?
· Бага насны охидод сануулахад хөхөө дөнгөж ургаж эхлэх үеэс нь арчилж сурах хэрэгтэй.
· Хөхөө ургаж эхлэх үеэс нь арчилж тордвол сайхан хэлбэртэй болно.
· Хүүхэд төрүүлэхэд сүү орж хөх сайхан хэлбэртэй болдог.
· Гэсэн ч хөхнөөс гарч ширгэсний дараа хөхний хэлбэр алдагддаг.
· Хүүхдээ хөхнөөс гармагц хөхөн дээрээ өдөр бүр хүйтэн жин тавь.
· Ингэж дасгасны дараа хүйтэн мөсөөр байнга арчиж сур.
Хүйтнээс цочрон хөхний ямар нэгэн өвчтэй болчихвий гэж санаа зовох хэрэггүй. Үүнд ямар ч хор нөлөө байхгүй.
Эхний үед нүүр гарын алчуурыг хүйтэн усанд норгоод хөхний толгойг ил гарган бигнүүр маягаар тойруулан тавина.
· Дараа нь мөсөөр нар зөв эргүүлэн арчина.
· Аяндаа хөхний булчин чангарч байгаа нь мэдэгдэж эхэлнэ.
Хэдэн сарын дараа таны хөх төрөхийнхөө өмнөх үе шигээ сайхан хэлбэртэй болж та ч өөрөө гоё харагдах болно
Хүүхэд төрүүлбэл, ялангуяа хөхөөрөө хоолловол хөхний хэлбэр алдагдан унжиж муухай болдог жамтай гэсэн ойлголт байдаг. Зарим бүсгүйчүүд үүнээс айсандаа хүүхэд гаргахыг хүсэхгүй байх, гаргасан ч хүүхдээ хөхөөрөө хооллохгүй хиймэл сүүгээр тэжээх нь цөөнгүй.
Хэрэг дээр бол жирэмсэн болон хөхүүл байх үедээ хөхөө зөв арчилж хамгаалах юм бол хэлбэр нь алдагдахгүйгээр барахгүй улам сайхан болгох ч боломж бий. Мэдээж үүний тулд бүсгүй та нэлээн их хүч хөдөлмөр гаргах шаардлагатай.
Хөх унжих шалтгаан нь цээжний булчин дахь Куперын холбоос сунаснаас л болдог юм. Чухамхүү энэ холбоос л эмэгтэй хүний хөхийг барьж байдаг учраас түүний анхны байдлыг нь алдагдуулахгүй хадгалж чадах аваас хөхний сайхан хэлбэрийн дор хаяж 80% нь хадгалагддаг. Дээрээс нь тусгай дасгалыг тогтмол хийвэл спаниель нохойны чих шиг унжсан хөхтэй болохоос айлтгүй, анх байснаасаа гоё хөхтэй болох боломж бүрэн бий. Куперын холбоосоо сунгахгүй байх гол арга бол жирэмсэн ба хөхүүл бүсгүйчүүдэд зориулсан тусгай хөхний даруулгыг байнга зүүх. Ийм хөхний даруулга нь хөхийг сайн барьж чаддаг учраас жирэмсэн болон хөхүүл байх үед хөх хэтэрхий томордоггүйгээс гадна томорч хүндэрсэн хөхний жинг даруулгын хийц өөр дээрээ авдаг учраас куперын холбоос сунадаггүй. Тиймээс жирэмсэн болонгуутаа шууд энэ зориулалтын даруулгыг өмсөөд шөнө ч тайлахгүй байвал зохино. Мэдээж хүүхдээ хөхүүлж байх үедээ ч зүүх нь ойлгомжтой. Дараа нь, хүүхдээ хөхүүлэхээ больсны дараа хөхөө анхны хэлбэр хэмжээндээ очтол нь зүүгээрэй
Жирэмсэн болон хөхүүл байх үед хөхөнд тохиолддог бас нэг “гай” бол хөх томорсноос болж арьс язрах үзэгдэл байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд жирэмсэн болсон цагаасаа эхлэн хөхнийхөө арьсанд чийгшүүлэх тос түрхэж байх хэрэгтэй. Заавал үнэтэй тос байх шаардлагагүй, дурын тос, тэр байтугай оливын тос байхад л болно.
Хэрэв хөхний чинь арьс язарсан бол сэтгэлээр унах хэрэггүй: барагшуунтай тос шинэ язралыг гаргуун сайн арилгаж чаддаг. Барагшууныг оливын тос, эсвэл дурын тосонд холиод хөхнийхөө арьсанд үрж шингээх байдлаар түрхэнэ. Өдөр бүр түрхээрэй.
Хөхөө арчлах гуравдах арга бол – дасгал хийх. Мөн л жирэмсэн байх цагаасаа эхлээд хоёр гараа цээжнийхээ түвшинд өргөж хуруунуудаа мөргүүлж байгаад, мөн алгаа хавсраад хүчлэн дарж нэг минутын турш барих дасгалыг хийж байх хэрэгтэй. Энэ дасгалыг хийх үед хөхний булчин чангарч өгнө. Төрсний дараа биеэ тэнхэрмэгц суниах дасгал руу орно. Эхлээд хананаас, дараа нь өвдгөн дээрээ сөхөрч байгаад шалнаас, мөн дараа нь өвдгөөрөө тулахгүйгээр суниана. Өдөрт нийт 60 суниалт хийнэ. Өөрийнхөө чадах тоогоор өдөрт хэдэн удаа суниалтаа хийгээд байхад удалгүй үр дүн нь харагдаад ирнэ.Энэ хэдэн энгийн зүйлийг залхуурахгүй биелүүлээд байвал хүүхдээ ч хөхөөр нь хооллож эрүүл чийрэг өсгөнө, хөхнийхөө хэлбэрийг ч хадгалж чадна! Бүх зүйл таны гарт!