Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Бүртэ бүжин – Burte bujin – Tsetse
Дуу хөгжим

Бүртэ бүжин – Burte bujin – Tsetse

Урлаг Урлаг19/06/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Аавын эрх охин хайрлахад бэрх охин
үүрээр бодож унтаад өглөө зүүдлээд сэрэх охин
Уулзах болгонд урдаа тавьсан зорилгоо мартана
халуун хайр халгин цалгина түүний хүйтэн гарт нь
Уйтгар гуниг тэр урдаа сөгдөн улин инээнэ
намайг хайрла гэсэн шиг сүрдүүлэн инээнэ
Бүжингийн арьс нөмөрсөн бүртэ чоно
биеэ дулаацуулан гарыг минь дэрлээд хоно
Хэлээр хэлээгүй ч харцаараа хайртай гэнэ
би ч гэсэн хэлж чадахгүй байна бүсгүй минь
Ирээдүйд чи биднийг юу хүлээж байгаа вэ
хэрэг хийсэн хүүхэд шиг юунаас айгаа вэ
Бидний жаргал ихэдвэл биднийг зовлон дагана
сайхан амтагдана надад жаргалын бага нь
Инээд алдаж ирээд инээгээд орхиод одно
эргэж иртэл чинь уйтгарлан би чамайг бодно

эргэж бүү хар эгцэлж битгий инээ
ингэж байхаар намайг аваад яваач бурхан минь ээ 6x

Бүгдийг чөтгөр ав би удаан тэсэхгүй нь ээ
бодол болон суусаар алдах нь ээ хайртай хүнээ
Тамын тогоо байсан ч хамаагүй яваад очъё
эрх гөлөг шиг байсандаа би хүлцэл өчье
Асуулт надад бүү тавь хариулт үгүй
нэгэнт шийдсэн одоо надад буулт үгүй
Хамт байвал бүх юм орвонгоороо эргэх юм шиг
харамсалтай байна чадаагүй би эр хүн шиг
Эргүүтсэн гөлөг шиг эргэж буцаж байсан
тэгэх болгонд чи намайг хүлээн авч байсан
Өөрөө эхэлсэн өөрөө дуусгах ёстой тийм үү
одоо бусдын бодол бидэнд хамаагүй тийм үү
Хүйтэн гарыг чинь хүйтнээр нь үлдээх болно
хугацаа хэрэгтэй бол би чамайг хүлээх болно
Зүүдлэдэг зүүднүүдээ бодит болгоё
зөн совиндоо хоёулаа боломж олгоё
Чиний төлөө би өвдөлтийг үл тооно
Чиний төлөө би духандаа сум зооно
Чиний төлөө би хайрын тухай дуу дуулна
Чиний төлөө би уулыг даваж усыг туулна
Чиний төлөө би нэр төр ясаа хугална
Чиний төлөө би чамд өгсөн зүрэхээ сугална
Чиний төлөө би дотороо уйлан гаднаа инээнэ
Чиний төлөө би хүн алахад бэлэн охин минь ээ
Ганцхан чиний царай харах тусам хөөрхөн болдог
Ганцхан чиний хажууд би шал өөр хүн болдог
Ганцхан чиний үг гашуун биш үнэн байдаг
Ганцхан чиний биед миний дуртай үнэр байдаг
Ганцхан чиний яриаг сонсох болгонд сонирхолтой
Ганцхан чинийх тохирно миний үзэл бодолтой
Ганцхан чиний сэтгэл миний итгэлийг даана
Ганцхан чиний бүх юм надад таалагдана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025
Дуу хөгжим Урлаг

Дурлалаар бороо оруулж, бусдын хайрыг хүндэлсэн “ТАТАР”

12/09/2025
Дуу хөгжим Урлаг

“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо

08/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сидни Суини үзэсгэлэнт бүсгүйгээс хүчирхэг тамирчинд хувирав

12/09/2025

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025

“Хайрын виз” жүжгийг энэ амралтын өдрүүдэд тоглоно

12/09/2025

Төвөд хэлээрх гар бичмэл, ном судруудыг бүртгэн каталогжуулж, цахим хэлбэрт шилжүүллээ

12/09/2025

Дурлалаар бороо оруулж, бусдын хайрыг хүндэлсэн “ТАТАР”

12/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.