Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Эх сурвалж” нэвтрүүлгийн шинэ дугаарт Буудлагын төв клубын тухай хөнджээ
Театр

“Эх сурвалж” нэвтрүүлгийн шинэ дугаарт Буудлагын төв клубын тухай хөнджээ

Урлаг Урлаг16/05/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
kendall-jenner-love-mag-31416-620x413_big1307034242016-05-16-15-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улс төр эдийн засаг, нийгмийн тодорхой үйл явдал, Монгол хүний эрх ашиг хөндөгдөж буй аливаа асуудлыг зөвхөн баримт нотолгоонд тулгуурлан бодит эх сурвалжаас мэдээлэл авч, мэргэжлийн ёсзүйн үүднээс тэнцвэртэй хүргэх зорилготой “Эх сурвалж” нэвтрүүлгийн шинэ дугаар гарчээ. 

Энэ удаагийн дугаарт Монгол улсын хэмжээнд цорын ганц зориулалтын буудлагын төв клуб болох ТСТ-ийн маргааныг онцолсон байна. Тодруулбал Буудлагын төв клуб буюу ТСТ-ийн шинэчлэн зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарч Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилсөн боловч БХТН-ийн төв зөвлөл нэртэй ТББ өнөөдрийг хүртэл төрд хүлээлгэж өгөхөөс татгалзсаар байгаа ажээ.

Социализмын үед Монгол улс буудлагын спортыг хөгжүүлэх, олимпод ажилт гаргах зорилгоор энэхүү Буудлагын төв клубыг Улсын төсвөөс санхүүжүүлэн босгосон гэдгийг холбогдох архивын материалаас болон гэрчүүдтэй нүүр тулан уулзаж тодруулжээ. Мөн 1980 онд Германы талаас бэлэглэсэн эд хогшил, тоног төхөөрөмж элэгдээд дууссан бөгөөд Монгол улсын төсвөөр бий болсон спортын тулгуур бааз ийнхүү бусдын гарт орсон нь  буудлагын спортын хөгжилд  ихээхэн саад болж буй тухай МУХБ, МУГТ О.Гүндэгмаа ярьсан байна.

Дээрх асуудлыг бодит эх сурвалжаас мэдээлэл авч, тодруулан учир шалтгааныг дэлгэрэнгүй хөндсөн мэргэжлийн ёсзүйтэй, баримт нотолгоотой “Эх сурвалж” нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү.

“Батлан хамгаалах нийгэмлэгийн авто сургуулийн иж бүрэн цогцолбор”-ын асуудлыг хөндсөн “Эх сурвалж” нэвтрүүлгийн өмнөх дугаарыг энд дарж үзнэ үү 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Буриадын Драмын эрдмийн театрын жүжигчид “Халхын гол. Тангараг” жүжгээ монгол үзэгчдэд толилууллаа

06/05/2026
Театр Урлаг

“Царцаа Намжил: Гурван ертөнцийн аялал” жүжгийг тоглоно

04/05/2026
Театр Урлаг

“Миний тайз” уран уншлагын уралдаан зарлалаа

04/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Уран бүтээлч BLOO “Super Concert”-д оролцохоор Монголд ирнэ

07/05/2026

“Бичиг соёл-2026” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд 70 гаруй уран бүтээлч оролцов

07/05/2026

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” төслийн нээлт болно

07/05/2026

Азийн шилдэг Моторспортын эвентийн шагналт “Power Expo & Festival”-ийн зохион байгуулах багын ахлах, хөтлөгчдийг танилцууллаа

07/05/2026

Кардашиан хуулийн шалгалтдаа унасан тул түр завсарлана

06/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.