Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Өнөөдөр “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагайн төрсөн өдөр
Кино

Өнөөдөр “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагайн төрсөн өдөр

Урлаг Урлаг20/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагайн төрсөн өдөр.

Хэнтий аймгийн унаган хөвгүүн Г.Алтаншагай Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг, Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун нарын удирдлага дор СУИС-д жүжигчний мэргэжил эзэмшиж, уран бүтээлийн гараагаа “Шинэ үе” продакшнаас эхлэн, улмаар мэргэжлийн замналаа УДЭТ-т үргэлжлүүлж, өдгөө “Мөрөөдлийн театр”-т ур ухаан, авьяас чадвараа гайхуулж яваа.

“Ийм нэгэн дурлал”, “Хархны өгөөш” , “Аравт”, “Сайн, муу, хэрцгий”, “Ээжийн дайсан”, “Хар сувдны нууц”, “Одод болох хүслэн”, “Биелэгдэшгүй төлөвлөгөө”, “Өндгөн толгойт”, “Онцгой даалгавар”, “Гайхамшигт ертөнц”, “Охиндоо өргөсөн тангараг” гэхчилэн түүний тоглосон дэлгэцийн бүтээлийн жагсаалт урт хөвөрнө.

Зөвхөн “Мөрөөдлийн театр”-тайгаа тэрбээр 20 гаруй хошин шоу тоглолт, А.Вампиловын “Ууган хүү” жүжгээс сэдэвлэсэн “Миний нууц хүү”,  Ц.Балдоржийн “Шөнө амталсан нулимс” зохиолоос сэдэвлэсэн “Шөнө буусан аадар”, “Тод хувцастай эмэгтэй” , “SAMSARA – Тэртээх хоёр зүрх” зэрэг драмын жүжгүүд, “Ээжийн дайсан”, “Одод болохын хүслэн” гэхчилэн уран сайхны киног үзэгчдэд хүргэжээ.

2024 онд Г.Алтаншагай тэнгэрт одсон аавынхаа гэгээн дурсгалд зориулсан “Эцэг” хэмээх эл уран бүтээлээ “Orange” энтертайнмент, “Nomadia” пикчерстэй хамтран бүтээсэн. Эл уран бүтээлээрээ Хятадын Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) орнуудын олон улсын кино наадмаас шагнал хүртсэн юм.

Хамгийн сүүлд тэрбээр “Оранж” энтертайнментийн “Хараал хүрсэн хот” олон ангит кино, “Ханхуур” пикчерсийн “Овгор” уран сайхны киноны дүрүүдээр үзэгчидтэй уулзаад байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын гоцлол дуучин Р.Болортуяа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртэнэ

20/11/2026
Кино Урлаг

Брэд Питт Жеймс Бондын эсрэг дүрд тоглох хүсэлтэй гэдгээ илэрхийлжээ

19/11/2026
Кино Урлаг

Найруулагч Ц.Хүсэлбаатар “Кино урлагийг дэмжих сан байнгын, тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстой” гэв

19/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагайн төрсөн өдөр

20/11/2026

“Uyana” хөгжмийн төсөл анхны цомгоо гаргажээ

20/11/2026

Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын гоцлол дуучин Р.Болортуяа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртэнэ

20/11/2026

Magnolian Японы жазз дуучин Карен Аокитой хамтран “Hundred Birds” дуугаа гаргалаа

20/11/2026

“Ц.Дэлгэр дуулах өв эрдэм” номын нээлт, “Ц.Дэлгэр – 70 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо

20/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.