Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 27. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 23. Буд гараг. Гоё хүүхэн одтой, Зургаан цагаан мэнгэтэй, цагаан нохой өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Мод
Өдрийн наран 5 цаг 24 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Таны нэр хүнд, нийгэм дэх нөлөөг тодорхойлох өдөр. Олны харцаар найдвартай хүн хэмээн үнэлэгдэх чадвартай байна. Ажлын хамтрагч болон танилуудтай харилцах харилцаанд асуудал үүсгэхгүйн тулд сэтгэл хөдлөлөө барихыг од гаригсын зүгээс зөвлөж байна. Өдрийн хоёрдугаар хагасыг хувийн эрүүл мэнддээ анхаарахад зориулаарай. Жижиг сажиг асуудлуудад анхаарлаа хандуулалгүй гол ажлаа ярь. Гэнэтийн баярт үйл явдал тохионо.
ҮХЭР (4/20-5/20)
Романтик уур амьсгал урам өгч, амьдралд итгэх итгэл найдвар бэлэглэнэ. Энэ сайхан мэдрэмж нааштай үр дүн өгч, мөрөөдсөнөөсөө илүү ихийг гүйцэтгэж чадах байх. Сонгосон салбартаа сайн ахиц гаргаж чадна. Үр хүүхэдтэйгээ хамт байх цаг гаргавал цаашдаа үнэ цэнэтэй харилцаа холбоог үүсгэнэ. Үдшийг хайртай хүнтэйгээ өнгөрүүл.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Таны дипломат арга барил, бусдыг уучлах чадвар гэр бүлийн тав тухыг бэхжүүлэх материаллаг байдлаа дээшлүүлэхэд таатай нөлөөлнө. Харин таны амьдралын эрч хүч маш өндөр байгаа тул эд юмс болон хамтрагчийнхаа танд хандах үнэн төрхийг бодитоор үнэлэхэд төвөгтэй байх болно. Яаруу сандруу шийдвэр бүү гарга. Хуурамч бардам зан хэрэггүй. Зөн билэгтээ найд. Харин амьдралын чухал асуудлыг гэр бүл дотроо ярилцахыг зөвлөж байна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Энэ өдөр эхэлсэн бүхэн амжилттай хэрэгжих бөгөөд үүнийг харин та ганцаараа хийхийг оролдох болно. Энэ нь тийм ч оновчтой сонголт биш бөгөөд цаашид танд эрсдэлийг дагуулах болно. Өнөөдөр сүй тавих, үр шилжүүлэн суулгах, багачуудад буян болох зэрэгт өлзийтэй сайн байхыг одод сануулж байна. Харин сэтгэл муутай нөхөрлөх, мөрийтэй тоглох зэрэг үйлдлийг тэвчих хэрэгтэйг сануулж байна. Үдээс хойш бага зэрэг сэтгэл санаа тавгүйтнэ.
АРСЛАН (7/23-8/22)
Даван туулах аргагүй саад тотгортой тулгарснаас ажил хэрэг зогсонги байдалд орно. Мөрөөдлөө биелүүлэх боломжгүй зүйлтэй тулгарна. Эдгээр нь таны сэтгэл санааг тавгүйтүүлнэ. Та өгөөмөр, уян зөөлөн хүнээс уур уцаартай зөрүүд хүн болон хувирна. Энэ өдөр ганцаараа байхад өлзийтэй.
ОХИН (8/23-9/22)
Амархан мөнгө олно гэдэг хэцүү байдгийг санах хэрэгтэй. Шургуу хөдөлмөрлөх юм бол та дансандаа үргэлжлүүлэн мөнгө хийсээр байх болно. Бизнесийн юм уу санхүүгийн сургалтанд суух юм бол аз завшааны үүд нээгдэнэ. Хөрөнгийн зах зээл судалсан хүмүүсийн хувьд энэ салбарт таны сонирхол нэмэгдэж байгааг анзаарах болно. Хүсэл тачаал хүчтэй байх ба энэ нь таны хуучин асуудлыг бусад ач холбогдолтой зүйлстэй хольж хутгахаас зайлсхийхийг анхааруулж байна. Дайн хийж биш амраглаж таашаал ав.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Ашигтай өдөр. Ажил дээрх хов живнээс хол байж ажилдаа бүх анхаарлаа хандуул. Ажилдаа садаа болох зүйл эсвэл төвөгтэй бодлуудаасаа салж чадвал зарим нэг ашигтай ажлаа амжилттай дуусгаж чадна эсвэл хийж байсан ажлаа дуусгах болно. Хэрэв борлуулалтын ажил хийдэг бол өөрийн санааг бусдад борлуулах нь хамгийн хэцүү ажил байх болно. Боломжтой бол ажлаа эрт дуусгасан нь дээр. Бага зэргийн амралт авах нь таны бодол санаагаа цэвэрлэж цэгцлэхэд тустай. Таныг хэцүү байдалд оруулж байгаа бүхий л нөхцөлд ажлаа зогсоох нь мэргэн шийдвэр байх болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Сул талуудаа олж харж түүнтэй ганцаараа тэмцэх чадваргүйгээ ойлгоно. Хорт зуршлуудаасаа сал. Гэхдээ эмчийн туслалцаа бага харин таны өөрийн сэтгэлзүйн чадвар энэ өөрчлөлтийг хийхэд их хүч гаргах ёстойг ухаар. Магадгүй амьдралыг тань үндсээр нь өөрчлөх өдөр байж болох юм. Та оргилд гарч болзошгүй. төрөл төрөгсөд мөн ойр дотнын хэн нэгэнд найдах хэрэггүй бүгдийг ганцаараа хийгээрэй.
НУМ (11/22-12/21)
Энэ өдрийн од эрхсийн байрлал нь маш уян зөөлөн мэдрэмжийг авчирна. Таны хайрттайгаа харьцах таагүй харьцааг аажмаар засах болно. Зарим хосуудад оньсого мэт зүйл тохиолдох болно. Юунд үрэгдсэн нь мэдэгдэхгүй мөнгө тань алга болох болоод санхүүгийн асуудалтай тулгарснаар та бага зэрэг уур уцаартай байна. Ирэх өдрүүдэд өр зээлээ төлж барагдуулах болоод зарим зүйлийн санхүүгийн асуудлаа зохицуулахад маш таатай байна.
МАТАР (12/22-1/19)
Бүтээлч өдөр. Энэ өдрийн эрч хүчээ хүмүүстэй харилцах, хувийн сонирхлоо хөгжүүлэх, бусдад туслах зэрэгт зориулахад таатай. Гэр бүлтэйгээ маргалдсан нь энэ өдрийн бодлыг тань эзэгнэнэ. Хэрэв та буруу зүйл хийсэн гэж бодож байгаа бол орой болтол хүлээх хэрэггүй, утсаа авч, уучлалт гуйгаарай. Ямар ч тохиолдолд өөртөө шударга байн, бусдыг загнаж айлгахаас сэргийл. Өөрийнхөө зан чанарын талаар бичиж, үүндээ дүн шинжилгээ хийгээрэй. Энэ өдөр эмэгтэй хүмүүстэй асуудал үүсгэнэ.
ХУМХ (1/20-2/18)
Өөртөө итгэх итгэл болон сэтгэлийн тэнхээ тань таныг зорилгодоо хүрэхэд туслахад бэлэн байна. Албан тушаал ахих боломжинд татгалзах хэрэггүй. Та амжилтанд хүрэх замынхаа голд байна. Зарим тань өнөөдрийн бизнесийн үйл ажиллагаанд таатай өдөр болохыг нь ойлгох болно. Ямар ч дайсагнасан харилцаа эв найрамдалтай байх болно. Нэг зүйлд итгэлтэй байх хэрэгтэй. Хэрэв хүчтэй байгаагаа мэдэрвэл энэ нь танд таалагдах болно. Санхүүдээ төвлөрч тооны машинаа гаргаж ирээд үзгээ хурцал.
ЗАГАС (2/19-3/20)
Таны гомдоосон хэн нэгэн өш хонзонгоо авах төлөвлөгөө боловсруулж байж магадгүйг анхаар. Яг одоо энэ хүн таны нэр хүндийг шалбааганд унагах цохилт өгөхийг хичээж байна. Үүний эсрэг та арга хэмжээ авахгүй бол нэгэнт унасан нэр хүндийг дахиад өсгөх нь тийм ч амар байхгүй л болов уу. Харин үүнийг хүчээр зогсоох гэсний хэрэггүй бөгөөд эвийн журмаар шийдэхийг оролдоорой.