Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 29. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 25. Сугар гараг. Чөлөөт эх одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй, хар хулгана өдөр.
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Гал
Өдрийн наран 5 цаг 27 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Өнөөдөр таны хүч чадал, амьдралын янз бүрийн өнгийг гүн гүнзгий ухаалгаар ойлгох чадварт оршиж байна. Өөрийн нөөц бололцоог идэвхтэй ашиглавал ололт амжилтад хүрч болно. Эрчүүд чухал шийдвэрийг гаргах хэрэггүй. Эсвэл хувийн амьдралаа өөрчлөх гэж оролдох хэрэггүй. Ямар ч өөрчлөлт нь сөрөг үр дагавартай. Эмэгтэйчүүд нь мэдрэлийн хямралд орно. Болгоомжгүй үг, эсвэл сэтгэл санааны хүчтэй илэрхийлэл нь ойр дотны хүмүүстэйгээ харьцах харьцааг хөндийрүүлж, харилцаагаа тасалж болзошгүй.
ҮХЭР (4/20-5/20)
Аз завшаан үргэлжилсээр. Гэртээ зочид олноор хүлээж авч магадгүй. Өнөөдөр таны сурах зүйл бол байгаа юмандаа баясаж амрах. Бүх хүнд санаа тавих шаардлагагүй, тэд өөрөө өөртөө үйлчлэг. Зарим нэг нь онцгой хүнтэй уулзаж магадгүй. Түүнийг удаан хугацааны турш мэддэг байсан юм шиг санагдах байх. Та огт сэтгэлээр унахгүй.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Оюун санааны хөгжлийн тэргүүлэх чиглэлээ сонгох, эрч хүчээ зөв хувиарлахтай холбоотой цаг үе эхэлж байна. Нөхцөл байдлыг зөв үнэл. Шаардлагатай хэлхээ холбоо тогтоож, зорилгодоо хамгийн бага хүч, хөрөнгө зарцуулж чадвал амжилтанд хүрэх магадлалтай. Гэр бүлийн харьцаа сайн байна. Ойр дотнынхондоо анхаарал тавь. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаар.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Энэ ордныхонд барьж дийлэхийн аргагүй эрч хүч бий болсныг анзаарна. Хэрэв таны төрсөн өдөр тохиодог бол та хамгийн том бэлгийг хайрынхаа хүчээр олж авна. Гэнэтийн санамсаргүй тохиолдлоор алдартай хүнтэй танилцах бөгөөд үүнд та сэтгэл санаа маш их догдолсон байна. Харин ганц бие хүмүүс урдын хайртай байсан хүнтэйгээ таарах бөгөөд та хоёрын хайрын үргэлжлэл өнөөдөр дахин эхлэхийг үгүйсгэхгүй.
АРСЛАН (7/23-8/22)
Ажил хэргийн болон хувийн уулзалтууд таагүй явдал, сэтгэл гонсойлт, урам хугаралт авчирна. Энэ өдрийн таагүй хандлагуудыг бүү эмзэглэн хүлээн ав. Цагаа олоогүй сэтгэлийн хөнгөн гутралд автах бололтой. Бодолдоо дарагдаж, өөрөө өөрийгөө шүүмжлэх хэрэггүй. Учир нь ингэснээр юуг ч өөрчилж чадахгүй.
ОХИН (8/23-9/22)
Энэ өглөө сэрэмжтэй бай. Хэн нэгэн өөрийн ашиг сонирхлын төлөө танд гарз учруулах далдуур явууллага хийж байж болох юм. Амьдрал дээр хүн болгон таньтай ижил санаа бодолтой байхгүй. Мөн таны бүх үзэл бодолтой санал нийлэхгүй. Хүмүүс одоо үүнийгээ тодорхой харуулах хямрах ч амьдралыг цэцэглүүлж, хөгжүүлэхэд амин чухал олон тал болж өгдөг тэр янз бүрийн үзэл санаа, итгэл үнэмшлэлүүдийг үнэлэх болно.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Сорилт ихтэй өдөр. Таны хувьд нэлээд ач холбогдолтой, ирээдүйд түшиж тулан дэмжлэг авах хүнийхээ хэрэгцээ шаардлагын тухайд мэдээллээ арвижуулах нь. Харилцан бие биедээ дэмжлэг үзүүлэн ажилладаг хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх эсэх талаараа дахин нэг авч үзэх нь сайн. Бизнесийн уулзалтанд эв эе, албан ёсны харилцааг эрхэмлэ. Таны хошигнол цагаа олоогүй наргиан болж эцсийн боломжийг тань үгүй хийх болно. Хуучин хамтрагчтайгаа хамт байсан дурсамжууд толгойноос тань салахгүй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Худалдан авалт хийхэд сайн өдөр. Ном болон мэдээллийн хэрэгсэл худалдаж авахад таатай. Эдгээр нь таны оюун ухааны хоол хүнс болно. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндэд санаа тавьж халамжил. Өөрийнхөө талаар сайнаар ч муугаар ч ярих хэрэггүй. Эргэн тойрны хүмүүс таны нэр төрийг үнэлнэ. Хосуудын хувьд хуурмаг байдал гаргаж болохгүй. Түр зуурын зөрчил нь харилцаагаа хөргөхөд хүргэж болзошгүй. Гэр орны ажлаас өөрийгөө холдуул.
НУМ (11/22-12/21)
Ихэнх хүмүүс ажилдаа явахаас гэртээ үлдэхийг илүүд үзнэ. Орон нутгийнхаа сэтгүүлээс та өөрийн худалдан авах гэж хайж байсан зүйлээ олно. Өрөөнийхөө найзуудтай ярилцах нь зүйтэй бөгөөд та тэдэн дундаас сонголт хийж болно. Хөргөгчөө дүүрэн байлга, учир нь ядарсан өлссөн зочид тань дээр ирэх болно. Хэдийгээр хэн нэгэн гэрийн чинь ойролцоо хамт гарахыг хүсэх боловч өнөөдөр гэртээ байх нь маш тохиромжтой. Завгүй ажлын 7 хоногийн дараа гэртээ байх нь зүйтэй.
МАТАР (12/22-1/19)
Хүнд өдөр. Хайртай хүнтэйгээ маргалдана. Та түүнийгээ ойлгохыг хичээнэ. Харилцаа холбоогоо сэргээ. Эс тэгвээс та энэ өдөр зовлонд автана. Бизнесийн ажилд таатай байна. Аливаад гарын үсэг зурахаасаа өмнө гэрээний цаасанд бүх зүйлийг буулгасан гэдэгт итгэлтэй бай. Зээлийн хүү дансыг тань хоосруулж болзошгүй. Илүү сайн зээлийн нөхцөлийг сонго. Нэр нөлөөтэй ах дүү, найз тань тусламж үзүүлнэ. Таны хийх зүйл бол зөвхөн асуух юм. Гадаадын хүнтэй холбоотой асуудал үүсч магадгүй. Тэдний визийн хугацаа дуусахад юу хийх хэрэгтэйг мэдэх хэрэгтэй.
ХУМХ (1/20-2/18)
Энэ өдөр та хууртагдаж мэхлэгдэж магадгүй. Ажил амьдралаа зохицуулах нь хэцүү байх болно. Бизнес өдрийн зоог нь олон нийтийн уулзалт болж хувирах болно. Хэн нэгнийг ямар нэг зүйлд зөвшөөрүүлэх хэцүү гэдгийг ойлгох болно. Хэт их уухаасаа өмнө болгоомжтой бай. Ууснаасаа болоод чухал хүндээ буруу зүйл ярьчхаж юуны магад. Үнэн байхад хэтэрхий сайхан сонсогдох зүйлсэд таныг итгүүлэхээр найз тань хичээж байна. Гэрийн даалгавраа хий, тэгээд худал зүйлд итгэхгүй байхыг хичээ.
ЗАГАС (2/19-3/20)
Сарын сүүлээр та эрч хүчээ бага зэрэг алдах хэдий ч найз нөхдийн зөвлөснөөр алдсан эрч хүчээ эргүүлэн олж авна. Таны гаргасан амжилтыг удирдлага чинь олж харснаар хийж бүтээх үйлсэд чинь урам зориг хайрлах болно. Харин та энэ бүгдэд хэт их ач холбогдол өгөлгүй хийх ёстой ажлаа хэвийн хэмжээнд гүйцэтгэх нь даруу төлөв занг тань илэрхийлж буй үйлдэл болно. Хайртай хүнээ халамжлах үүргээ умарталгүй үзвэр үйлчилгээний газраар дагуулан явж сэтгэл санааг нь дэмжих хэрэгтэй.