“Үйлдэл бүр аз жаргалыг авчрахгүй байж болно. Гэхдээ үйлдэл хийхгүйгээр аз жаргалд хүрэх боломжгүй.” ~Бенжамин Дисрэли Залхуурал бол нийтлэг тохиолддог, амьдралын нэг хэсэг билээ. Өөрсдийгөө бүрэн дайчлах боломж бидэнд бий. Зарим үед би залхуурдаг. Ямар ч зүйл хийсэн хийж дуусахгүй юм шиг санагддаг. Заримдаа ядарч, бүхэл өдөржингөө унтаж, маш их сууж, идэвхитэй байх чадваргүй болж, ямар ч зүйлийг бүтээлчээр хийхээс зайлсхийж, хийхийг хүссэн зүйлээ хойш нь тавьдаг. Залхуурал хоёр янз байдаг гэж би боддог. Нэгдүгээрт, 7 хоногийн турш толгой өндийх завгүй ажиллаж, хийхийг хүссэн бүх зүйлээ шаргуу хийж дууссаны дараа залхуу болж, юу ч хийдэггүй. Гэхдээ урам зоригтой болж, энэ төрлийн залхууралтай тэмцэх боломжтой. Та цаг үргэлж хийх дуртай зүйлээ эсвэл хүрэхийг хүссэн амжилтынхаа талаар боддог. Гэхдээ түүнийгээ биелүүлэх эрч хүч, урам зоригийг олж чаддаггүй. Энэ бол миний яриад байгаа энэ төрлийн залхуурал. Залхуу байна гэдэг маш хэцүү зүйл. Заримдаа энгийн ажил ч хэцүү юм шиг санагдаж, залхуурах нь бий. Энэ төрлийн залхуурал зөвхөн надад байдаггүй байх гэж би боддог. Өөрийнхөө залхуурлыг ялан дийлэх 5 үр дүнтэй аргыг би олсон. Үүнийг та бүхэнтэй хуваалцаж байна. Та залхууралтай тэмцэж байгаа бол ялж чадна гэдэгт итгэж байна.
1. Тухайн цаг үед цөөн зүйлс дээр анхаар.
Бид ихэвчлэн хийхийг хүссэн, хүрэхийг хүссэн зорилгуудаа том жагсаалт болгон бичдэг. Тухайн цаг мөчид хоёр юм уу гурван ажил дээр л анхаарал хандуул. Ингэснээр таньд төвөгтэй юм шиг санагдахгүй бөгөөд зорилгууддаа хүрч болохоор юм шиг санагдаж эхэлнэ.
6 сарын хугацаанд хоёр төрлийн зорилго тавь. Аль зорилго нь таныг илүү урам зоригтой болгож байна? Гитар тоглож сур, сайн ажилла, дасгал хий. Гитар тоглож сур, ажлаа сайн хий, дасгал хий, булчингаа хөгжүүл. Сайн дуулж сур. Сургуульдаа онц дүн ав. Зураг зурж, ном бичихийг суралц.
Би хоёр дахь жагсаалтыг харахад хувь хүний хувьд төвөгтэй юм шиг санагдаж байв. Миний амьдрал ийм байсан учраас хаанаас нь эхлэхээ эсвэл тодорхойлсон зүйлсээсээ аль нь дээр нь амжилт гаргаж чадахаа мэдэхгүй байв. Хүмүүс амжилтын боломж сайхан санагдах үед урам зоригтой болдог.
Энэ надад томоохон сургамж өгсөн. Боломж яг хажууд байгаа юм шиг санагдах үед би гэнэт том зүйлсэд хүрэхийн тулд яарч сандран, сэтгэл догдолж эхэлдэг.
Тухайн цаг мөчид хүрэхэд хялбархан хоёр юм уу гурван зорилго тавь. Ингэснээр та урам зориг, идэвхитэй байж чадна.
2. Дасгал хий.
Дасгал бол залхуурлыг ялан дийлэх хамгийн энгийн арга. Маш их цаг хугацаанд бид залхуурдаг. Яагаад гэвэл жирийн нэг ажил хүртэл хэцүү юм шиг санагддаг. Дасгал хийх үед та ямар нэг зүйлийг шийдвэрлэхгүй. Зүгээр л үсэрч, харайж, гүйж биеэ хөдөлгөж эхлэх нэг том зорилт тавь.
Энэ миний хувьд том туршлага болсон. Заримдаа би залхуурахаараа их иддэг болчихсон байв. Энэ үед шууд гүйж эхэлдэг. Хэрэв та бие махбодын залхуурлаа ялан дийлж чадах юм бол оюун санаа тань дагаад ялна гэдгийг би суралцсан.
Залхуурлаа ялан дийлж чадвал төсөл дээр ажиллах эсвэл хийхээс зугтааж байсан ямар нэг зүйлс гэх мэт ярвигтай ажлуудыг ч хийхэд бэлэн болно.
Дасгал саад бэрхшээлийн инерцийг эвдэж, урам зоригтой болж, хүчин чармайлт гаргахад бэлэн болоход тусална.
3. Амарч, дуртай зүйлээ хийх цаг хугацааг өөртөө зориул.
Хөгжим үнэхээр сайхан биз дээ? Амрах аргаар залхуурлыг ялан дийл. Энэ үр дүнтэй шүү. Заримдаа энгийн ажил ч хэцүү юм шиг санагдаж, залхуурах үе бидэнд байдаг. Амрангаа, дуртай зүйлээ хийснээр бид өөрсөддөө сэтгэл хангалуун мэдрэмжийг авч чаддаг.
Бид сэтгэл хангалуун байх үедээ том ажлуудыг хийж, том зүйлсэд хүрэхэд бэлэн болдог
. Амрангаа, өөрийгөө хөгжүүлж, аливаа зүйлсийн талаар бодож тунгаах, эргэцүүлэх, урам зориг авах боломжийг өөртөө олгоорой.
Жишээ нь, би заримдаа нийтлэл бичихээрээ урам зориггүй болчихдог. Заримдаа сэтгэлзүйн хязгаарлалтанд орчихдог. Юм бичиж, судалгаа хийх заримдаа үнэхээр хэцүү учраас залхуурдаг. Шаргуу ажил шаардсан зүйлсийг бүхэлд нь ноороглох үе ч байна.
Би амрангаа дуртай зүйлээ хийхийг суралцсан. Энэ арга тийм ч төвөгтэй, аймаар зүйл биш. Яагаад гэвэл би ямар нэг зүйлийг хийхийг хүсэхгүй үедээ түүнийг бүтээлчээр хийх гэж өөрийгөө хүчилдэггүй.
Энэ бол миний урам зориг авах арга гэж хэлж болно. Би амарч байх үедээ энэ бүх гайхалтай санаануудыг олсон бөгөөд урам зоригтой, идэвхитэй болж эхэлсэн
4. Зохион байгуулалттай бай.
Таны эргэн тойронд байгаа зүйлс таны мэдрэмж, сэтгэл санаанд томоохон нөлөө үзүүлдэг. Хэрэв таны гэр эмх цэгцгүй байгаа бол таньд ч бас төвөгтэй санагдаж эхэлдэг. Гадаад байдал эмх цэгцгүй байгаа бол таньд ч эмх цэгцгүй мэдрэмж сэтгэгдэл төрдөг.
Тиймээс хийх ажлын жагсаалтандаа гэрээ цэвэрлэх ажлыг ч бас багтаа.
Гэрээ цэвэрлээд эргэн тойрондоо байгаа эд юмсыг янзалж, цэгцэл. Ингэснээр таны сэтгэл санаа урам зоригтой болж, бүтээлч, идэвхитэй болдог.
Ингээд амьдралаа илүү энгийн, зохицуулахад хялбар болгоно.
Та гэрээ нэгэнт цэгцэлчихсэн бол амьдралынхаа бусад асуудлыг зохицуулах урам зоригтой болж, анхаарахгүй орхисон бусад ажлуудаа хийж чадна.
Түүнчлэн дээр дурдсанчлан, залхуурал гэдэг бол хүнд хэцүү эсвэл таагүй ажлаас зугтах оролдлого юм. Нөгөөтэйгүүр тэдгээр ажлуудаа та зохицуулаад эхэлбэл, таньд тийм ч хэцүү, төвөгтэй мэт санагдаж, уур цухал төрөхгүй.
5. Өөрийн дотоод сэтгэлээ ухамсарлаж, шинжил.
Бидний дотоод сэтгэл (өөрөө өөртэйгөө ярих арга) бидэнд төрж байгаа мэдрэмж сэтгэгдэл, хийж байгаа зүйлсэд томоохон нөлөө үзүүлдэг.
Дэлхийн алдартай илтгэгч Антони Робинс “Хэрэв бид баяр хөөртэй байхыг хүсвэл тэрхүү сэтгэл хөдлөлийг бий болгодог үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх явдал юм” хэмээн тайлбарласан байдаг.
Жишээ нь, таньд баяр хөөрийг мэдрүүлэх зүйлсийг өөрийнхөө оюун бодолд зураглаж, дуу хоолойгоо өөрчилж, дотоод дуу хоолойгоо сонсож, биеийн позоо өөрчилж, өөрт таатай байдлаар амьсгалах хэрэгтэй.
Миний хувийн уриа бол “Үзэл бодлын хувьд эерэг байх юм бол тэр чинээгээрээ эерэг сэтгэгдэлтэй байдаг”.
Би цаг үргэлж сөрөг бодолтой байдаг. Жишээ нь, “Өнөөдөр ажлын өдөр урт удаан, хэцүү өдөр байлаа” гэсэн бодол орж ирэх юм бол “Надад талархах маш олон зүйл байна. Өнөөдөр хөгжилтэй, сайхан өдөр болох гэж байна” гэж өөртөө хэлдэг. Дараа нь өөртөө чөлөөтэй байдлаар поз аваад “Би маш их эрч хүчтэй хүн” гэж хэлдэг.
Ингэж бодоход л миний сэтгэл санаа сайхан болж, үнэхээр эрч хүчтэй болдог. Бид өдөрт 50,000аас ч их бодол боддог. Хэрэв тэдгээр бодлын 10% нь сөрөг байвал өдөрт 5000 сөрөг бодол боддог гэсэн үг. Тэгэхээр бидэнд сөрөг бодол бодох маш олон арга байгаа гэдгийг ухаарсан.
Тэгвэл бид урам зоригтой байхын тулд яагаад сөрөг бодолтойгоо тэмцдэггүй вэ?
Өөрийнхөө дотоод сэтгэлийг ухамсарлаж, шинжлэх нь маш чухал. Түүнчлэн энэ арга таны залхуурч байгаа сэтгэлгээнд зайлшгүй нөлөөлж, залхуурлаа ялан дийлэхэд хялбар болно. Эдгээр аргууд надад өдөр бүр тус болдог. Хэрэв та эдгээр аргуудыг ашиглавал өдөр тутмын амьдралдаа эрч хүчтэй, урам зоригтой болно гэдэгт найдаж байна.
Эх сурвалж : biznetwork.mn