Яаж муудсан ч энэ 10 үгийг битгий хэлээрэй
1. “Салья дөө…”
Болж бүтэхгүй асуудал амьдралд олон гарах боловч хосууд хэн хэн нь уг асуудлыг "болохгүй"-гээс нь "болох" хүртэл нь явах ёстой. Зарим хүмүүс үнэхээр салах санаагүй ч энэ үгийг олон давтсаар нөгөөхөө асар том эргэлзээнд оруулдаг.
2. “Би зүгээр ээ, яагаа ч үгүй”
Ууралсан бол ууралснаа л хэл. Юунд ууралж, бухимдаж, гомдож байгаагаа тодорхой болго. Мундаг амьтан болох гэж: -Уурлаагүй,
– Гомдоогүй, – Яагаач үгүй…, гэж худлаа ярих нь хэнд ч хэрэггүй. Ийм үгсийн хамгийн хохиролтой тал нь харилцааг асар их холтгож, хөндийрүүлж байдаг юм шүү…
3. “Чи ч эцэг/эх шиг ээ л амьтан шүү дээ!”
Ингэж хэлэх нь хань ижлээ уг үндэсээр нь доромжилж, магадгүй, аав/ээжийнхээ алдаа дутагдлыг мэдэж, түүнд нь эмзэглэж явдаг тохиолдолд сэтгэлзүйн том цохилт болох магадлалтай. Өөрийн чинь ямар нэг алдаа дутагдлаар хүү/охиныг чинь ирээдүйн хань ижил нь ингэж хэлбэл танд сайхан байх болов уу?
4. “Чи ……………. амьтан!”
Нэрээр нь дуудаж, өөр хүнтэй харьцуулж, хаяг шошго зүүх нь тухайн хүнд үнэ цэнэгүй, таарч тохирохгүй гэсэн ойлголт өгч, сэтгэлийнх нь хөрсийг сүйтгэж байдаг.
5. “Хар даа, хүүхэд уйлуулаад хаячихлаа!”
Юун түрүүнд Хайрын Төсөл Радио Нэвтрүүлэг , Миний Хайрын Төсөл -с санал болгодогчлон ХҮҮХДИЙН ДЭРГЭД ХЭРҮҮЛ МАРГААН БҮҮ ХИЙ!
Хань ижилтэйгээ хийж байгаа маргаандаа хүүхдээ ашиглах нь хүүхдийнхээ сэтгэл, дурсамж, ой ухааныг гэмтээж шархлуулахаас өөр ямар ч нэмэргүй юм!
6. “ЧИ ДАНДАА …………, ЧИ УГААСАА ……….”
Хань ижлийнхээ алдаа дутагдлыг "ДАНДАА" , "УГААСАА" гэдэг үгсээр ерөнхийлөн тодорхойлох нь тухайн хүнийг өөрчлөгдөх хүсэлгүй, засрах найдваргүй гэсэн ойлголт төрүүлдэг. Дашрамд хэлхэд: Магтаал, шүүмжлэл аль аль нь хонх шиг тодорхой байх ёстой! #Журам Миний Хайрын Төсөл номноос…
7. “Чиний буруу… , Чамаас л болж…!”
Тун ховор, нэн цөөн, за бараг саяд нэг тохолдолд / 🙂 / гэр бүлийн маргаанд хэн нэг нь дангаараа буруутай байдаг. Жаахан хүнлэг бай л даа! Хүний нүдэн дэх өвсийг харахаар…
8. “Чи надад хэзээ ч хайртай байгаагүй байх!”
Хаа сайгүй л Солонгос драм… Өөрөө хохирогчийн дүрд орж, хань ижлээ мангас болгож батлах нь эцсийн эцэст хэнд хэрэгтэй юм? Хайраа илэрхийлэх, ойлголцох тал дээрээ асуудалтай байлаа гээд тэрийг заавал "хайргүй" гэж шошголох хэрэггүй биз дээ?
9. “Чи ядаж ………. шиг байж болдоггүй юмуу?”
ХАНЬ ИЖЛЭЭ ХЭН НЭГЭНТЭЙ БҮҮ ХАРЬЦУУЛ #Журам Бусдаас өөр болоод л ханиа болгож сонгосон байлгүй дээ… Тэгээд ч та түүнийхээ сайн, муу, сайхан, муухай… бүгдийг мэднэ. Харин та харьцуулаад байгаа мундаг амьтныхаа зөвхөн олонд харагдхыг хүсдэг талыг л харж байгааг сануулах хэрэггүй байх. Хүн бүрт сайн муу тал бий… Сонголтондоо сэтгэл хангалуун бай 🙂
10. “Миний ээж/аав/найз надад хэлж байсан юмаа….!”
Урдах хэрүүлээ яаая ийеэ гэж байж, юун гурав дахь хүн оруулах!!! Үнэн ариуны туйл, бурханы амьд төлөөлөгч аав/ээжийнхээ нэрээр иш татлаа гээд байдлыг долоо дордуулахаас ямар ч нэмэргүй. Аав/ээжийнхээ үгээр амьдрах байсан юм бол яах гэж өрх тусгаарлаж гарсан юм?! Сайн хүүхдийнхээ ажлыг хийгээд л байж байхгүй…
Байдлыг улам дордуулах гээгүй л бол дээрхи 10 үгсийг ХЭЗЭЭ Ч, ХЭЗЭЭ Ч, ХЭЗЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ Ч БИТГИЙ АШИГЛА!
Тэвчимгүй үед тэвчихийг л ТЭВЧЭЭР гэнэ.
Амжилт!