“Үл үзэгдэх урлагийн музей” гэсэн байгууллагаас жил бүр дуудлага худалдаа зарладаг. Үл үзэгдэх бүтээл нь зөвхөн зураачийн сэтгэхүй л байдаг аж. Тус музейн нэгэн уран бүтээлч энэхүү байгууллагаа “үл үзэгдэх” хэмээн тодотгожээ. 2011 онд тус музейн “Цэнгэг агаар” нэрт доорх зурагт нэгэн эмэгтэй 10 мянган ам.доллар төлж худалдаж авсан байна.
50 ам.доллараар үнэлжээ
Зураач Жастин Жиньяк түүний хамтрагчид бараа бүтээгдэхүүн авахдаа хайрцаг саванд нь анхаарал тавьж байгааг ажиглаад нью-йоркийг хогийг шилэн хоргонд хийгээд борлуулж болох юм гэсэн санаа сэдэж олжээ. Өөрөөр хэлбэл сав баглаа боодлын загварыг хэрхэн хүмүүс худалдаж авдгийг батлахын тулд энэ бизнесийг эхлүүлсэн гэж байгаа аж. Тэрээр эхлээд нэг жижиг шилэн хорго бүхий хогоо 10 ам.доллараар борлуулахаар төлөвлөж байсан борлуулалтад гаргахдаа 25 ам.доллараар үнэлж. Гэтэл хүмүүс түүний бүтээлийг Нью-Йоркоос авч явах бэлэг дурсгалын зүйл болгон ашиглаж эхэлсэн тул үнэ нь 50-100 ам.доллар хүртлээ өссөн гэнэ. Жиньяк энэхүү бүтээлээ бүүр үнэд хүргэхийн тулд Обамагийн хогийг цэвэрлэсний дараа, Янкийн цэнгэлдэх хүрээлэнгээс гэх зэргээр ангилан хийж эхэлсэн гэнэ.
Бохир цагаан хэрэглэл, бас дээрээс нь дотуур хувцастай хоёр хүний орыг английн зураач Трейси Эмин өөрийн бүтээл хэмээн 1998 онд “Tate Gallery”-д тавьсан байна. “Миний ор” хэмээх энэ бүтээлийн Чарльз Саатчи хэмээн эр 150 мянган ам.доллараар 1999 онд худалдаж авч, өнөөдрийг хүртэл өөрийн байшингийн нэгэн өрөөнд хүндэт үзмэр болгон хадгалдаг гэнэ.
Үхрийн баасаар хийсэн Венерагийн баримал 45000 доллар
4,3 сая ам.доллараар үнэлжээ
«Rhein II» Германы гэрэл зурагчин Андреас Гурски 1999 онд авсан гэрэл зураг юм. 2011 онд Нью-Йоркийн “Christie’s”-ийн дуудлага худалдаанд 4,3 сая ам.доллараар зарагдсан юм. Энэ нь түүхэн дэх хамгийн өндөр үнэлэгдсэн гэрэл зураг болсон юм. Дуудлага худалдаа зохион байгуулагчдын зүгээс энгийн бас дэндүү уйтгартай харагдах энэ гэрэл зургийг яагаад ингэж өндөр үнэлснийг тайлбарлаж чадаагүй юм.
1961 оны тавдугаар сард зураач Мандзони дугаарласан 90 ширхэг лаазанд өөрийн ялгадсыг 30 граммаар савлан “зураачийн 100 хувь цэвэр ялгадас” гэсэн шошго англи, итали, франц,герман хэлээр бичиж хадаад бараг л алтны үнээр үнэлжээ. Одоогоор 30500 еврогоор нэг ширхгийг нь үнэлсэн гэнэ. Хамгийн сүүлд буюу 2007 онд энэхүү зүйлийг нь “Сотбис” дуудлага худалдаан дээрээс нэг ширхгийг нь 124 мянган еврогоор авсан байдаг.
Милли Браун бол гараараа биш амаараа гэхдээ амандаа балгасан зүйлээр зураг зурдаг нэгэн. Тэрээр захиалагчийнхаа нүдэн дээр сүү, элдэв төрлийн будагтай хүнсний бүтээгдэхүүн амандаа хийгээд тэрийгээ нулимж, цацаж бүтээлээ хийдэг. Хамгийн хачин нь түүний бүтээлүүд эрэлт ихтэй. Жишээ нь сайхан тэрээр нэгэн бүтээлээ 2400 ам.доллараар зурж өгсөн гэнэ.
Чилийн зураас Марко Эваристти жинхэнэ урлагийн амттан бэлтгэхийн тулд өөрийгөө золиослохоос буцдаггүй нэгэн аж. Марко бусдыг хүлээн авалт, уран зургийн галерейд урихдаа 4 мянган ам.долларын үнэтэй хоол санал болгодог. Үхрийн махан зоогтоо тэрээр өөрийнхөө өөх, тосноос нэмж, гайхалтай жинхэнэ уран сэтгэмжит хоолоо санал болгоно. Тэрээр нэг удаагийн хүлээн авалтанд зориулж өөрийнхөө арьсан дороос 48 ширхэг жижиг бөмбөлөг бэлтгэдэг. Түүний санал болгосон хоолыг идсэн хүмүүсийн нэр төр хуулиар хамгаалагддаг гэнэ шүү.
Германы зураач Герхард Рихтер өөрийгөө хамгийн амьд бас эрэлттэй зураач гэж үздэг. Тэрээр 2012 онд абстрак бүтээлийн дуудлага худалдаанд өөрийн бүтээлийг 34 сая ам.доллараар борлуулж чаджээ. Гэхдээ түүний 1968 онд бүтээсэн “ Миланы талбай” бүтээл нь 97,1 сая ам.доллараар үнэлэгдэж рекорд тогтоосон юм. Энэ удаад 750 мянган ам.доллараар зарагдсан “Улаан толь” зургийг нь танд сонирхуулж байна. Магадгүй бид урлагийн нүдгүй байж болох ч цаасан дээр улаан будаг нялчихсан энэ бүтээлийг зураг гэж хэлэхэд ч хүнд юм. Хэн ч тийм зүйл хийгээд ханандаа өлгөчихөж чадмаар даа.
Энэ бол хийсвэр урлагийн томоохон төлөөлөгч болсон Барнетта Ньюманы “Собтис” дуудлага худалдаанд 43,8 саяар зарагдсан зураг. Энэ зураг нь цэнхэр цаасыг гүн цэнхэр өнгөнд оруулсан мэт л харагдах юм.
Хэдэн саяар үнэлэгдсэн өөр зарим нэгэн бүтээлийг сонирхож хар л даа