Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»К-поп оддын далд үнэнийг дэлгэсэн ном хэвлэгджээ
Дуу хөгжим

К-поп оддын далд үнэнийг дэлгэсэн ном хэвлэгджээ

Урлаг Урлаг08/10/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын сэтгүүлч Жон Да-Хёны к-поп ертөнцийн далд үнэнийг дэлгэсэн “K-pop, Idols in Wonderland” нэртэй ном өнгөрсөн сард хэвлэгджээ. Асуудлын ул мөрөөр орсон уг номыг уншсанаар уншигчид к-поп ертөнцийн тогтолцоог илүү сайн ойлгож, дадлагажигчид, шүтээнүүд, продюсерууд болон гүйцэтгэх захирлууд ямар төлөөсөөр энэ салбарт үлддэгийг мэдэж авах юм.

Тухайлбал, “10 эмэгтэй дадлагажигч тутмын наймынх нь сарын тэмдэг ирдэггүй”, “Бэлтгэл өглөөний 05:00 цагаас шөнийн 02:00 цаг хүртэл үргэлжилдэг”, “Зарим дадлагажигч туранхай байхын тулд хэдэн долоо хоногжингоо зөвхөн ус л уудаг” гэх зэрэг далд үнэнийг эх сурвалжаас эш татан тус номд дурджээ.

Өнөөдөр “BTS”, “Blackpink” болон цахим ертөнцийн од “KPop Demon Hunters” гээд харвал энэ салбар Өмнөд Солонгосын хамгийн ашигтай экспорт болсон байна.

Гэвч тэдний гялалзсан дүр төрхийн цаана асар их тэвчээр, шийтгэл бий. Бага наснаасаа од болохоор бэлтгэгдсэн охид хөвгүүд оюун санаа болоод бие махбодийн асар их ачааллыг тэвчдэг. Харамсалтай нь ингэлээ гээд тэд бүгдээрээ к-попын оргилд гардаггүй.

“K-pop, Idols in Wonderland” номд уран бүтээлчид, агентлагуудын төлөөлөл, шүүмжлэгчид, хуульчид, хууль тогтоогчид, шүтэн бишрэгчид гэх зэрэг 40 гаруй хүний ярилцлага багтжээ. Дадлагажигч нарын өдөр тутмын амьдрал, тэднийг мөлждөг онцгой гэрээ, заримдаа өрөнд хүртэл ордог зэргийг эндээс унших боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS хамтлаг 15 удаагийн тоглолтоороо 840 мянган үзэгчийг татжээ

01/06/2026
Дуу хөгжим Урлаг

Монголын балетын үндэсний VI уралдаан товлогдлоо

01/06/2026
Дуу хөгжим Урлаг

“ХУУР” хөгжмийн наадам энэ жилийн шинэчлэлүүдээ зарлалаа

29/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

IU-г доромжилж сэтгэгдэл бичсэн иргэн тэнсэн харгалзах ял авчээ

01/06/2026

Сталины дарсны цуглуулгыг дуудлагаар худалдаална

01/06/2026

“Backrooms “ кино албан ёсоор нээлтээ хийлээ

01/06/2026

BTS хамтлаг 15 удаагийн тоглолтоороо 840 мянган үзэгчийг татжээ

01/06/2026

Артур хааны тухай гар бичмэлийг дуудлагаар худалдана

01/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.