Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Ирэх сард цаг агаар ямар байх вэ?
Үндэсний хөгжим

Ирэх сард цаг агаар ямар байх вэ?

Урлаг Урлаг26/01/2017Сэтгэгдэл байхгүй6 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
olloo_mn_1485396419_tsas5208961112017-01-26-13-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Ирэх сард цаг агаар ямар байх вэ
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийг УЦУОШГ-аас гаргажээ.

Баруун зүгийн нутаг

Энэ сарын агаарын  температурын дундаж нь Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу Баян-Өлгийн ихэнх нутаг, Ховдын хойд, Увсын өмнөд, Завханы баруун өмнөд, Говь-Алтайн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтний эрч суларч Увс нуур, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн,  Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч ихэнх нутгаар харьцангуй суларна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Увс нуур, Идэр, Тэс, Буянт, Хүрэнбэлчир хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 24-29 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчирээр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Энэ сард орох хур тунадас нь Ховдын нутаг, Увсын өмнөд, Завханы баруун өмнөд, Говь-Алтайн баруун хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар цас орно. Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр нутгийн өмнөд хагаст 16-18м/с, гуравдугаар арав хоногийн сүүлчээр Алтайн уулархаг нутгаар түр зуур 20-24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Төвийн нутаг

Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгороор 23-28 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу Булганы зүүн хойд, Төв аймгийн хойд хэсэг, Сэлэнгийн нутгаар уур амьсгалын дунджаас 0.5 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар хүйтний эрч харьцангуй суларна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Энэ сард орох хур тунадас нь Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун, Булганы баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас багавтар, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Зүүн зүгийн нутаг

Энэ сарын агаарын дундаж температур Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр хүйтний эрч бага зэрэг суларч  Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч ихэнх нутгаар харьцангуй суларна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө ихэнх нутгаар 9-14 градус хүйтэн байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Хэнтий, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас багавтар, Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар  дунджийн орчим орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн баруун хэсгээр, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр нутгийн зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12-14 м/с, гуравдугаар арав хоногийн сүүлчээр түр зуур 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Говийн нутаг

Энэ сарын агаарын дундаж температур нь Дундговийн зүүн хойд хэсэг, Дорноговийн хойд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн буюу Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.  

Нэгдүгээр арав хоногийн эх болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэр хүйтний эрч бага зэрэг суларна. Цаашдаа гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч харьцангуй суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.

Нэг ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн хойд хэсгээр цас орох төлөвтэй. 

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 12-14м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 16-18 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.