Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Гоёлоо өмссөн ээж – Goyloo umssun eej – Javkhlan – Жавхлан
Дуу хөгжим

Гоёлоо өмссөн ээж – Goyloo umssun eej – Javkhlan – Жавхлан

Урлаг Урлаг29/06/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ногоон торгон дээлээрээ
хичнээн ч жил гоёлоо доо
нартай сартай хорвоодоо
хичнээн ч жил амьдарлаа даа

гоёлоо өмссөн ээжий минь
гунхаж явсан нь саяхан даа
гоёлоо өмссөн ээжтэйгээ
хөтөлцөж явсан нь сайхан даа

хүрэн тэрмэн тэрлэгээрээ
хичнээн ч жил гоёлоо доо
хүний сайхан хорвоодоо
хичнээн ч жил амьдарлаа даа

дахилт

таныхаа таалал төгссөн айдаст тэр өдөр
тангарагт төрөлийн алтан хэлхээ алдуурч
томоожиж гүйцээгүй хүний гэнэн үрс бид
тойрч суугаад уудаг эжийн минь цай үгүй болсоон
өнчин надад орчлонгийн өнгө бүүдэс хийж
өчигдөрийн жаргал хуурамч юм шиг л бодогдсон
эрх танхил зан гэдэг чинь
ээжтэй л хүний ааш юм шүү

ухаа хамбан торгоороо
хичнээн ч жил гоёлоо доо
учир битүүлэг хорвоодоо
хичнээн ч жил амьдарлаадаа

дахилт

өндийж суугаад хөхүүлснийх нь тоолонгоор
өөдрөг сайхан үйлс нь түүнд хүртэж чадахийн бол
ачлалт буянт төгс миний хонгор эжий
амь алдахаа баярлах сэтгэлтэй явсан юм шүү
орчлонд таныгаа байхгүй болсон хойно
одоо л нэг санах юм даа ээжээ
гоёлоо өмссөн ээж минь
гунхаж явсан нь саяхан даа
гоёлоо өмссөн ээжтэйгээ
хөтөлцөж явсан нь сайхан даа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Женнифер Лопез “Proof of Love” шинэ дуундаа хайр, хагацал, уй гашууг өгүүлнэ

01/11/2026
Дуу хөгжим Урлаг

Артист MVCHI “Malena” дуугаа бүтээсэн түүх болон зардлаа танилцуулжээ

31/10/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink”-ийн Жисү “Addicted” шинэ дуугаа цацлаа

30/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

02/11/2026

“Top Gun”, “Alien” киноны од Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ

01/11/2026

Женнифер Лопез “Proof of Love” шинэ дуундаа хайр, хагацал, уй гашууг өгүүлнэ

01/11/2026

Мэттью Перригийн тухай баримтат кино нээлтээ хийлээ

01/11/2026

Өнөөдөр жүжигчин, дуучин Б.Батмэндийн төрсөн өдөр

01/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.