Монгол Улсын Их Сургууль (МУИС) нь бүрэлдэхүүн 5 сургууль, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний суралцагч, эрдэмтэн багш, ажилчидтай Монгол Улсын эрдэм оюуны томоохон төв юм.
МУИС-ийн шинэ захирлаар Я.Төмөрбаатар томилогджээ. Тэрбээр урьд нь БСШУЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан. Герман улсад улс төр, олон нийтийн мэргэжлээр төгссөн өдгөө 53 настай эрхэм юм. Түүнийг БСШУСЯ-ны сайдын тушаалаар 2017 оны гуравдугаар сарын 17-ны өдөр МУИС-ийн захиралын албан тушаалд томилж, өмнөх захирал Р.Бат-Эрдэнэ тамгаа гардуулан өглөө. Ийнхүү их сургуулиудын захирлыг шинээр томилох ажил МУИС-аас эхэлж тэд шинэ удирдлагаа хүлээж авч байна.