Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Чулуунд сийлсэн түүх Завханмандалд бий
Археологи

Чулуунд сийлсэн түүх Завханмандалд бий

Урлаг Урлаг19/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Завхан аймгийн Завханмандал сумын нутагт эртний нүүдэлчдийн амьдрал, зан үйл, урлагийн дүрслэлийн ул мөрийг хадгалсан хадны зураг, хүн чулуун хөшөө, хиргисүүр, тахилгын онгон бүхий түүх, соёлын найман дурсгалт газар бүртгэлтэй байна.

Эдгээр нь зөвхөн эртний булш, чулуун байгууламж бус, тухайн цаг үеийн хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, соёлын уламжлалыг өнөө үед уламжлуулан хүргэх үнэт өв юм.

Тухайлбал, сумын төвөөс баруун урагш 55 км зайд, Мандал багийн нутагт орших Олон индэртийн хаданд төрөл бүрийн тамга, тэмдэг болон сийлмэл зураг бий. Харин Цомбойн хар толгойн хаданд янгирыг олноор дүрсэлсэн нь тухайн үеийн хүмүүсийн байгаль, амьтны ертөнцийг хэрхэн дүрсэлж байсныг харуулах нэгэн сонирхолтой баримт юм.

Мөн Олон түрүү багийн нутаг Чандмань толгойд хүний нүүр, гарын дүрслэлтэй хүн чулуун хөшөө байдаг. Харин Олон булаг багийн Хүйтэн цохиод өндөр хөшөө чулуу, хүн чулуун хөшөө, тахилгын онгон, хиргисүүрүүд нэг дор оршдог нь тухайн газрын археологийн дурсгалын цогц шинжийг илтгэдэг.

Түүнчлэн Дунд эмгэний хиргисүүр, Таван ламын хойд толгойн хиргисүүр, Хар үзүүрийн бүлэг булш, хиргисүүр, Эмгэнтийн хөшөө чулуу, арав гаруй том, жижиг хиргисүүр тус тус бүртгэгджээ. Эдгээр нь сумын нутагт эртний хүмүүсийн оршуулга, тахилга, зан үйлийн уламжлалын ул мөр хадгалагдан үлдсэнийг гэрчилж байна.

Монгол Улсын 2014 онд шинэчлэн баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хуульд хадны зураг, бичээс, булш, хиргисүүр, оршуулга, тахилгын байгууламж, хөшөө дурсгал зэргийг түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулсан байдаг. Мөн уг хуульд соёлын өвийг бүртгэх, судлах, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, хойч үедээ өвлүүлэх харилцааг зохицуулжээ.

Түүх, соёлын дурсгал нь тухайн нутгийн өнгөрсөн үеийн түүхийг бодитоор гэрчлэхээс гадна аялал жуулчлал, орон нутгийн танин мэдэхүйн чухал нөөц юм. Гэвч ил задгай орших чулуун болон хадны дурсгал байгалийн өгөршил, хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас гэмтэх, устах эрсдэлтэй. Иймээс тэдгээрийн байршил, үнэ цэнийг олон нийтэд таниулахын зэрэгцээ хамгаалалт, хяналтыг сайжруулах шаардлагатайг Завхан аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын түүх, соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэрэндулам онцоллоо.

Өвөг дээдсийн үлдээсэн эдгээр дурсгал бол зөвхөн өнгөрсөн цагийн чулуун ул мөр биш, харин өнөөгийн бидэнд түүхээ танин мэдэх, нутаг орныхоо өв соёлоор бахархах, түүнийгээ хойч үедээ бүрэн бүтнээр нь өвлүүлэх үүргийг сануулж буй үнэт өв юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Шивээтийн хүн чулуун хөшөөг 1981 онд илрүүлжээ

17/11/2026
Археологи Урлаг

Дуурлиг нарсны Хүннүгийн язгууртны булшнаас 413 олдвор илрүүлжээ

14/11/2026
Археологи Урлаг

Мазар хотын туурь Юань улсын үед хамаарч байна

04/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Чулуунд сийлсэн түүх Завханмандалд бий

19/11/2026

Кристофер Ллойд, Майкл Ж. Фокс нар 40 гаруй жил үргэлжилсэн нөхөрлөлөө “Насан туршийн хайр” хэмээн тодорхойлжээ

18/11/2026

Хамгийн ахмад “Жеймс Бонд” Жорж Лэйзенби отгон “Жеймс Бонд” Роберт Паттинсонд зөвлөгөө өгчээ

18/11/2026

Дуучин, жүжигчин IU Үндэсний гал түймэртэй тэмцэх газрын даргын нэрэмжит шагнал хүртлээ

18/11/2026

Жисү 2027 оны “Coachella” наадамд анх удаа соло уран бүтээлчээр оролцоно

18/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.