Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Азтай бадарчин” наадмын шилдэг “Эмэгтэй жүжигчин”-д нэр дэвшигчид
Уртын дуу

“Азтай бадарчин” наадмын шилдэг “Эмэгтэй жүжигчин”-д нэр дэвшигчид

Урлаг Урлаг30/03/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Aztai_badarchin_ner_devshigchid8577755082017-03-30-11-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын хошин урлагийн салбарт ажил амьдрал, авъяас билэгээ зориулан яваа эмэгтэй уран бүтээлчид цөөнгүй байдаг гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх. Тэгвэл тун удахгүй тэдгээр уран бүтээлчдээс шилдэг нэг уран бүтээлч олон нийтийн санал хураалтаар тодорч “Азтай бадарчин” алтан цомын эзэн болно. Тодруулбал хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг "Азтай бадарчин" Монголын хошин урлагийн их наадам эргэж ирсэн нь энэ юм.

   Арав гаруй жилийн дараа дахин зохион байгуулагдаж буй "Азтай бадарчин" наадам энэ жил “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг эмэгтэй жүжигчин”, “Шилдэг шог зураг”-ийн төрлүүдэд шилдгийн шилдгүүдээ олон нийтийн санал хураалтаар тодруулах аж. Түүнчлэн “Шилдэг үзүүлбэр”-ийн шалгаруулалт нь наадмын өдөр тайзнаа шууд явагдаж, үзэгчдийн саналаар тодрох юм байна.

   Монголын хошин урлагийн академийн санаачлагаар Нийслэлийн Засаг Даргын Тамгийн Газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө хамтран зохион байгуулж буй "Азтай бадарчин" наадмын шилдгүүд 2017 оны 04-р сарын 03-ны 18:45-д Соёлын төв өргөөний тайзнаа тодорно. Ингээд эрхэм уншигч та http://urlag.mn/AztaiBadarchin/ тус линкээр зочилж “Шилдэг эмэгтэй жүжигчин төрөл”-д нэр дэвшиж буй уран бүтээлчдийн нэрстэй танилцаж саналаа өгөх боломжтой.

   Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон тасалбар хүргэлтийг 1900-1800-аас лавлахын зэрэгцээ цахим тасалбарыг www.TICKET.mn сайтаар захиалаарай.

Эрхэм уншигч та өөрийн дэмжиж буй оролцогчдоо саналаа өгөх бол
http://urlag.mn/AztaiBadarchin/ тус линкээр зочлоорой…

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Том Круз кино урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Оскарын шагнал хүртэнэ

19/06/2025

Дуурийн дуучин Э.Амартүвшин Италийн алдарт дарсны нүүр царай боллоо

19/06/2025

Азийн соёлын “ODASIS” хөтөлбөрийн тоглолт боллоо

19/06/2025

“Boston Dynamics”-ын роботууд “Авьяаслаг Америкчууд”-ын тайзнаа бүжиглэв

19/06/2025

Ж.Вердийн “Макбет” дуурийг ганцхан удаа тоглоно

19/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.