Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Номоо солилцъё” өдөрлөг болов
Нийгэм

“Номоо солилцъё” өдөрлөг болов

Урлаг Урлаг03/04/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
17632222_777095002449816_5580302199638916954_o1107555182017-04-03-10-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг өнгөрсөн 1 дүгээр сараас эхлэн сар бүрийн эхний 7 хоногийн Бямба гарагт тогтмол зохион байгуулж байгаа билээ. Энэ сарын өдөрлөг 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 4 дэх удаагаа зохион байгуулагдсан бөгөөд өдөрлөгийг үндэсний шилдэг бүтээгдэхүүн “Шар доктор” болон “Интерном” номын дэлгүүр дэмжин ажиллаж, номоо солилцохоор хүрэлцэн ирсэн эхний 200 хүнд гарын бэлэг гардууллаа.

    Хамтран зохион байгуулагчаар “Positive mind” ТББ, “Hello UB” ТББ ажиллаж залуучуудын оролцоо манлайллыг бий болгож флаш моб бүжгээр нийгэмд уриалга гарган ажилласан нь энэ удаагийн өдөрлөгийн онцлог байв. Төрийн бус байгууллагын залуучууд номоо солилцох өдөрлөгийн үйл ажиллагааг дэмжиж, номоо солилцохоос гадна флаш моб бүжиглэж, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд зориулсан номын хандивын аян өрнүүлж байгаа юм.

   400 гаруй иргэд цуглан номоо солилцсон энэхүү арга хэмжээний үеэр “Номтой өглөө” клуб, Адпро ХХК-ууд дэмжин оролцож үйл ажиллагаагаа танилцууллаа. Дараагийн номоо солилцъё өдөрлөг 05 дугаар сарын 06-ны Бямба гарагийн 12:00-16:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах тул эрхэм уншигч та бүхнийг хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоороо солилцохыг урьж байна. гэж Нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “BigBang” хамтлагийн сүүлийн үеийн гэрэл зургаас

17/08/2026

“Stray Kids” хамтлаг шинэ цомгоороо “Billboard 200”-г тэргүүлж, дахин шинэ амжилт тогтоолоо

17/08/2026

Дуэйн Жонсон “Disney Legends” шагнал хүртлээ

17/08/2026

Жүжигчин Хэйден Панеттьери 36 насандаа таалал төгслөө

17/08/2026

Сицилийн музейн уран зургууд хулгайд алдагджээ

17/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.