Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Италид Монголын соёл, урлагийн мэдээллийн төв байгуулна
Нийгэм

Италид Монголын соёл, урлагийн мэдээллийн төв байгуулна

Урлаг Урлаг06/04/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
17797240_1378918378849363_428704191_o_201704050550026527939122017-04-06-13-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Итали улсын Соёлын өв, аялал жуулчлалын дэд сайд хатагтай Дорина Бианкийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НСУГ-ын дарга Ж.Дамдинцэрэн, НАЖГ-ын дарга Д.Батсүх, Итали улсын Соёлын өв, аялал жуулчлалын дэд сайдын Зөвлөх Ливиа Малканжо болон холбогдох албаны хүмүүс байлцлаа.

Хатагтай Дорина Бианки “Өмнө нь Бээжин дэх Элчин сайдын яамаар дамжуулан Улаанбаатар хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байсан. Харин одоо Улаанбаатар хотод Элчин сайдын яамтай болсон. Энэ нь хоёр орны харилцаанд илүү дөхөм, хамтын ажиллагаа илүү хурдан үр өгөөжтэй байх боломж бүрдэж байна гэсэн үг. Хоёр орны харилцаанд соёл урлаг болон аялал жуулчлал маш их эерэг үр нөлөөтэй. Урд нь байгуулж байсан санамж бичигт хоёр улс харилцан аялал жуулчлал, мэдээллийн төв нээхээр тусгасан. Санамж бичигт заасны бид Улаанбаатарын соёл урлаг, аялал жуулчлалын төвийг нээхээр төлөвлөж байгаа” гэв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Италийн Элчин сайдын яам Монгол Улсад нээгдсэн нь хоёр орны хамтын ажиллагаа, харилцаанд сайшаалтай зүйл болсон. Соёл урлагийн салбараас гадна бүхий л салбарт хамтран ажиллах өргөн боломж нээгдэж байгаа гэж ойлгож байна. Италийн соёл, мэдээллийн төвийг Улаанбаатарт нээх бүрэн боломж бий. Бид энэ тал дээр дэмжлэг үзүүлэн ажиллах болно. Хоёр улс хамтын ажиллагааны санамж бичигийн хүрээнд 2010 онд балетчин Д.Алтанхуяг Миланы алдарт LaScala театрт “Pink Floyd” балетад гоцлол бүжиглэж, энэ тухай баримтат кино хийж байсан. Мөн 2010 оны арваннэгдүгээр сард LaScala театрын академид Монголоос залуучууд бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байсан. Италийн алдарт хөлбөмбөгчин Франко Барези 2011 онд Монголд ирж UB football клуб байгуулж байсан гэх мэт олон үр бүтээлтэй ажлууд хийж хэрэгжүүлсээр ирсэн. Хэдийгээр хэсэг хугацаанд тасалдсан боловч түүнийг үргэлжлүүлж сэргээн хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх тал дээр манай нийслэлийн Соёл урлагийн газар цаашид идэвх чармайлт гарган ажиллана” хэмээлээ.

Улаанбаатар хот болон Италийн хотуудын архитекторуудын холбоотой хамтарч ажиллах, цаашлаад архитектор, интерьер дизайны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, Италийн туршлагыг судлан Улаанбаатар хотын хөшөө дурсгал, музей, галерейн сэргээн засварлах чиглэлээр хамтран ажиллах, хоёр Улсын харилцан аялах жуулчдын тоог нэмэгдүүлэх, монголын аялал жуулчлалын офиссийг Италийн хотуудад нээх, гар урлалын чиглэлээр ажилладаг жижиг үйлдвэрлэгчид ялангуяа өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжиж, бүтээгдэхүүнийг нь Итали болон Европын холбооны улсуудад экспортлох замаар харилцан ашигтай хамтран ажиллахад Италийн технологи, туршлага, дэмжлэгийг авах зэрэг саналуудаа илэрхийллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Селена Гомесын усны хувцастай зураг цахим орчинд маргаан дэгдээв

26/02/2026

2PM хамтлагийн Тэг Ён ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр болжээ

26/02/2026

Бөгтөр цагаан халимны гэрэл зураг тэргүүн байранд шалгарчээ

26/02/2026

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026

“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн үргэлжилж байна

26/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.