Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Наран гэрэлт хань – Naran gerelt hani – Javkhlan – Жавхлан
Дуу хөгжим

Наран гэрэлт хань – Naran gerelt hani – Javkhlan – Жавхлан

Урлаг Урлаг29/06/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Алтан нарны туяа нь
Цацардгаараа л цацрана даа хө
Азын ерөөлт хань минь
Түшдгээрээ л түшнэ дээ хө

Зураг нийлсэн ханиа би
Зуун зуун жилээр хайрлана даа
Намбалаг сайхан ханиа би
Насан туршдаа дээдлэнэ дээ

Хонхон ягаан цэцэгс нь
Дэлгэрдгээрээ л дэлгэрнэ дээ хө
Хорвоод ганцхан хань минь
Дэргэд суугаад мишээнэ дээ хө

Наран гэрэлт ханиа би
Намжаа дэлхийд онцлоно доо
Төөрөг нэгтэй ханиа би
Түмэн жилдээ жаргаана даа

Гэгээн зуны болзоогоо
Дурсдагаараа л дурсана даа хө
Гэрийн гэгээ хань минь
Дууны эгшигээр уяраана даа хө

Зураг нийлсэн ханиа би
Зуун зуун жилээр хайрлана даа хө
Намбалаг сайхан ханиа би
Насан туршдаа дээдлэнэ дээ

Өврийн хангайн тэнгэр нь
Цэлийдэгээрээ л цэлийнэ дээ хө
Өндөр халхын хань минь
Өөдрөг амьдралд заяаждээ хө

Наран гэрэлт ханиа би
Намжаа дэлхийдээ онцлоно доо
Төөрөг нэгтэй ханиа би
Түмэн жилдээ жаргаана даа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Женнифер Лопез “Proof of Love” шинэ дуундаа хайр, хагацал, уй гашууг өгүүлнэ

01/11/2026
Дуу хөгжим Урлаг

Артист MVCHI “Malena” дуугаа бүтээсэн түүх болон зардлаа танилцуулжээ

31/10/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink”-ийн Жисү “Addicted” шинэ дуугаа цацлаа

30/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

02/11/2026

“Top Gun”, “Alien” киноны од Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ

01/11/2026

Женнифер Лопез “Proof of Love” шинэ дуундаа хайр, хагацал, уй гашууг өгүүлнэ

01/11/2026

Мэттью Перригийн тухай баримтат кино нээлтээ хийлээ

01/11/2026

Өнөөдөр жүжигчин, дуучин Б.Батмэндийн төрсөн өдөр

01/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.