Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Пүрэвлхагвын санаачлагаар Орхон аймаг анх удаа хүүхдийн найрал дууны “Эрдэнэс” чуулгатай боллоо.
"Эрдэнэс" чуулга 90 хүүхдийн бүрэлдэхүүнтэй бөгөөд Орхон аймгийн ерөнхий боловсролын бүх сургуулиас төлөөлөл оролцжээ. Чуулгын удирдаач багшаар "Баян-Өндөр" цогцолбор сургуулийн дуу хөгжмийн багш
МУСТА Ц.Өлзийсайхан ажиллаж байна. Уг чуулгыг ИТХ-аас баталсан “Мэдлэгт суурилсан Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд байгуулж багшийн цалин болон хүүхдүүдийн тоглолтын хувцасны зардлыг орон нутгаас гаргахаар болжээ.
Чуулгын зорилго нь хүүхдүүдийг урлагаар дамжуулж хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх, Орхон аймгийн брэнд соёлын үйлчилгээ бий болгох ач холбогдолтой юм.
Л.Булганчимэг