Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Л.Солонго: Ирэх намар анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа
Үндэсний хөгжим

Л.Солонго: Ирэх намар анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа

Урлаг Урлаг03/06/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
65c349a9490e681foriginal9159333742017-06-03-12-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Болгар улсын Софи хотноо хөгжмийн дээд сургуульд суралцаж байсан авьяаслаг дуучин Л.Солонго СУИС-ийг Ардын жүжигчин А.Долгорын удирдлаган дор төгссөн нэгэн. “Хүслийн бороо” нэртэй анхны бие даасан цомгийнхоо нээлтийн үеэр “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялааж байсан билээ. Сүүлийн үед түүний шинэхэн уран бүтээлүүд энд тэнд эгшиглэх болсон юм. Тиймээс уран бүтээлийн олз омог хэр байгаа талаар СТА Л.Солонгоос тодрууллаа.    

-Сүүлийн үед таны шинэхэн уран бүтээлүүд сонсогдож эхэллээ. Уран бүтээлийн ургац арвин байна уу?    

-Бага охин маань овоо болчихлоо. Тиймээс уран бүтээлийнхээ ажилд шамдан орж байна. Саяхан дуучин Б.Аззаяа дүүтэйгээ Миний ээж Улаанбаатар байна дууг хамтарч дуулсан. Мөн дүрсжүүлсэн байгаа. Миний хувьд одоо хоёр дахь CD-нийхээ ажилд орчихсон явж байна. Хэд хэдэн шинэ уран бүтээл хийсэн. Одоогоор олон нийтэд хүргэж эхлээгүй байна. Ер нь энэ сарын 5-наас эхлээд шинэ уран бүтээлүүдээ олон нийтэд хүргэх, цацах ажлаа эхлүүлж байгаа.    

-Хоёр дахь CD-нд хичээн уран бүтээл багтаж байгаа вэ?    

-Нийтдээ есөн дуу багтаж байгаа. Одоогоор  CD-нийхээ нэрийг өгч амжаагүй байна. Анх гаргасан  CD маань “Хүслийн бороо” нэртэй гаргасан. Шинэхэн CD маань ганцаарчилсан болон хамтран дуулсан уран бүтээлүүд багтаж байгаа. Удахгүй Хөх хот руу явж бичлэгт орох ажилтай л байна даа.

-Ар гэрийн ажил хажуугаар нь уран бүтээлээ хийгээд явахаар ачаалал их байна уу. Энэ хоёрыг зэрэгцүүлээд явах хэр байна даа?    

-Тийм шүү. Ээж хүн, эхнэр хүн байдаг гэдэг ёстой том үүрэг хариуцлага юм даа. Хүүхдүүд бага болохоор тэр бүр уран бүтээлдээ анхаараад явж чадахгүй юм. Бага охин одоо бор хоолонд орсон учир хажуугаар нь уран бүтээлээ туурвих цаг хугацаатай болж байна. Гэхдээ хүүхэд эрүүл саруул өсөх шиг үнэ цэнэтэй зүйл юу байх вэ дээ. Тиймээс аль алийг нь зэрэгцүүлэхээр хичээж явна.    

-Шинэхэн СD  нь бэлэн болж байгаа гэсэн. Тэгэхээр бие даасан тоглолт хийх үү?    

-Сайхан асуулт байна шүү. Ирэх намар анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа. Ямар ч байсан ажлаа бага багаар эхлүүлж байна. Энэ онд маш их зүйлийг төлөвлөсөн. Тодруулбал, шинэхэн уран бүтээл, тоглолт, хувийн бизнес гээд олон ажлын ард гарахаар зүтгэж байна.

-Хувийн бизнес гэж ярьсан.  Нууц биш бол хэлж болох уу?    

-Тийм  ээ. Ирэх намар шинэхэн телевиз нээхээр ажиллаж байна. Цаг хугацаа хором бүр үнэ цэнэтэй. Тиймээс хажуугаар нь уран бүтээлээ ч бас хийнэ дээ. Энэхүү хүсэл мөрөөдлийн талаар дараа дэлгэрэнгүй хэлнэ. Одоогоор энэ талаар хэлэх боломжгүй байна.    

Б.Батаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Долоодугаар сард цацагдах шинэ цувралууд

05/07/2025

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.