АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулагдаж байсан хөгжмийн наадмын үеэр нэг этгээд иргэд рүү автомат буугаар гал нээсэн билээ. Энэхүү үйл явдлын улмаас 59 хүн амиа алдаж, 500 орчим хүн шархадсан байна. Цагдаагийнхан халдлага үйлдсэн этгээдийг 64 настай Стефэн Крэйг Пэддок үйлдсэн болохыг нийтэд мэдэгдсэн юм. Тэгвэл Лас Вегас хотноо болсон уг үйл явдалтай холбогдуулан дуучин Мэйли Сайрус өөрийн байр сууриа хүргэсэн талаар “www.hollywoodlife.com” сайт мэдээллээ.
Дуучин бүсгүй “Үнэхээр харамсалтай. Яагаад ийм олон хүн шалтгаангүйгээр амиа алдчихваа. Мэдэх юм алга. Тэр яагаад ийм олон хүнийг хөнөөчих вөө” гэж хэлжээ. Тэрбээр мөн хохирогчдод зориулан богино хэмжээний “The Climb” тоглолтоо хийсэн байна.
Б.Дэлгэрцэцэг